Дэлхийн сорилтыг хамтдаа даван туулахыг уриалав

2018-02-17 12:30:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 16-нд Мюнхен хотноо НҮБ-ын нарийн бичгийн дарга Гутерриш: Дэлхийн нийт өнөөгийн байдлаар БНАСАУ-ын цөмийн зэвсгийн асуудал, Ойрх Дорнодын эмх замбараагүй байдал, интернетийн аюулгүйн байдал зэрэг сорилт тулгарч байна. Олон улсын хамтын нийгэмлэг нягтран нэгдэж, сорилт, аюулыг хамтдаа даван туулах ёстой гэжээ.

16-нд Мюнхены  аюулгүй байдлын 54 дэх хурал нээгджээ. Гутерриш мөн өдрийн хуралд хэлэхдээ: БНАСАУ цөмийн зэвсэг судалж, хөгжүүлж байгаа нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна. Олон улсын хамтын нийгэмлэг холбогдох арга хэмжээ авч хориг тавих бөгөөд гадаад харилцааны аргаар БНАСАУ-ын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэх ёстой гэжээ.

Тэрээр Ойрх Дорнодын эмх замбараагүй байдал, интернетийн аюулгүйн байдлыг чухалчлан үзсэн бөгөөд цаг уурын өөрчлөлт, шударга бус байдал, цагаачдын асуудлыг ч хөнджээ.

Их уншсан

холбоотой мэдээ