Экологийг хамгаалах улаан шугамын хяналтын индэр байгуулна

2018-02-17 15:39:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сурвалжлагч Байгаль орчны яамнаас мэдээлснээр,  Хятадын үндэсний экологийг хамгаалах улаан шугамын хяналтын индэр байгуулах  ажилд 286 сая юанийн санхүүжилт хийхийг баталгаажуулж, анхан шатны барилга  байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 2020 онд багтаан байгуулж дуусах юм  байна. 

Хятадын Байгаль орчны яамны экологийг хамгаалах газрын албаны  хүн хэлэхдээ: Экологийг хамгаалах улаан шугамын хяналт удирдлагын индэр  хиймэл дагуулын алсын удирдлага, газрын гадаргын экологийн системийн хяналтын  цэгийн технологийг ашиглаж, агаар, сансар, газрыг хамарсан хяналтын сүлжээг бий  болгон, хүн төрөлхтний үйл ажиллагааг цаг ямагт хяналтдаа байлгаж, улаан шугамыг  эвдсэн үйл ажиллагааг илрүүлбэл тэр даруйд нь хянан шийдвэрлэх болно  гэжээ. 
 
Энэхүү индэрт түшиглэж, Байгаль орчны яам экологийг  хамгаалах улаан шугамын хяналт удирдлагын индрийн механизм байгуулж, улаан  шугамын хэрэгжилтийг сайтар хянаж, хамгаалах юм байна. 

Их уншсан

холбоотой мэдээ