​2017 онд Хятад улс 1.9 тэрбум гар утас үйлдвэрлэв

2018-02-17 15:41:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Аж  үйлдвэр мэдээжилтийн яамнаас сэтгүүлчийн мэдээлснээр, 2017 онд Хятадын мэдээлэл  холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, экспорт нэлээд хурдтай өссөн хэвээр  бөгөөд 1.9 тэрбум гар утас үйлдвэрлэж, гадаад худалдааны байгууллагад нийлүүлсэн  болон Хонконг, Макао, Тайваньд гаргасан хэмжээ 2016 оныхоос 13.9 хувиар  нэмэгджээ.

Тэргүүний технологи, гар урлалыг уялдуулсан электрон мэдээллийг  боловсруулах нь тус салбарын тэргүүн байранд орсон бөгөөд 2017 онд Хятад улс тус  салбарыг хурдтай хөгжүүлж, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын хөгжлийн хурд нь аж  үйлдвэрийн олон салбарын тэргүүний түвшинд хүрч, гадаадад гаргах байдал илэрхий  сайжирч, үр ашиг чанар чансаа нь дээшилсээр байна. Гол ажлын жилийн орлого нь 20  сая юаниас илүү гарсан электрон мэдээллийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг 2016  оныхоос 13.8 хувиар нэмэгдэж, иймэрхүү зэрэглэлийн аж үйлдвэрийн салбарын  өсөлтийн хурдаас 7.2 нэгжээр илүү гарчээ. 
Эдгээрээс ухаалаг гар утас нийт  гар утасны үйлдвэрлэлийн 74.3 хувийг эзэлж, бичил компьютерын тоноглолын  үйлдвэрлэл 2016 оныхоос 6.8 хувиар нэмэгдэн, ухаалаг телевиз зэрэг  бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ ихээр нэмэгдсэн  байна.    Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ