Хятад улс патентын эрхийн өргөдлөөр дэлхийд тэргүүлэв

Уртнасан 2018-02-17 15:43:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Хятадын Шинжлэх ухааны нийгэмлэгийн дарга Вань Ган хэлэхдээ: 2017 онд Хятад улсын судалгааны зардалд оруулсан хөрөнгө оруулалт дэлхийд хоёрт орж, эрдэмтэн судлаачдын тоогоор дэлхийд тэргүүлж, патентын эрхийн  өргөдөл гаргасан хэмжээ 7 дахь жил дараалан дэлхийд тэргүүлсэн гэжээ.

Намын XVIII их хурлаас хойш, манай улсын оюуны өмчийн  эрх авсан тоо, чанар зэрэг дээшлэв. Оюуны өмчийн эрхийг хамгаалах үндэсний товчооноос саяхан нийтэлсэн тоо бүртгэлд: 2017 оны сүүлч хүртэлх байдлаар Хятад  улсын эх газрын патентын эрх авсан хэмжээ 1 сая 356 мянгад хүрч, дунджаар 10 мянган хүн тутамд 9.8 патентын эрх ногдсон байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын дотоодын патентын эрхийн хэмжээ тогтвортой өсөн нэмэгдэж, ялангуяа Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн бүс нутаг, Хөх мөрний эдийн засгийн бүсийн хамарсан муж, хотууд зэрэг улсын чухал бүс нутгийн патентын эрхийн тархац, төлөв байдал  сайн байна. Үүнээс гадна Хятад улсын өргөдөл гаргагчид гадаадад патентын эрхийн өргөдөл гаргах байдал тогтвортой нэмэгдэж байна гэж мэргэжилтнүүд  үзжээ.

Их уншсан

холбоотой мэдээ