Ши Жиньпиний хариу захиаг өндрөөр үнэлэв

2018-02-17 15:53:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпиний хариу захиаг өндрөөр үнэлэв

Цагаан сарын баярын өмнө буюу 2-р сарын 14-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Хонконгийн "Залуучууд ба цагдаагийн ерөнхий мэдээлэл"-ийн гишүүдэд хариу захиа илгээж, тэд өөрсдийн бүтээсэн шинэ жилийн мэндчилгээний картаа илгээсэн явдалд талархаж, тэдэнд сайтар суралцан, эрүүлээр хөгжиж, эртхэн чадварлаг боловсон хүчин болох урам өгч, Хонконгийн өргөн олон залууст чин сэтгэлийн мэндчилгээ, баярын ерөөл дэвшүүлэв.

Ши Жиньпиний хариу захиаг өндрөөр үнэлэв


Сүүлийн өдрүүдэд Хонконгийн олон нийт, олон салбарын хүмүүс Ши Жиньпин даргын хариу захиаг өргөнөөр анхаарч, өндрөөр үнэлжээ. Хонконгийн "Та Күн По", "Вэнь Вэй По", "Бизнесийн сонин", "Наньхуа Заобао" зэрэг сонины цахим хэвлэл, мэдээллийн олон хэрэгсэл бүгд тэргүүн нүүр, чухал буландаа Ши Жиньпин даргын хариу захиаг нийтэлжээ. Дүнфан Рибао, Автобусны сонин, Хонконгийн утасгүй телевиз, Хонконгийн радио зэрэг гол гол хэвлэл олон төрлийн хэлбэрээр дээрх мэдээллийг цаг алдалгүй уламжилсан байна.

Ши Жиньпиний хариу захиаг өндрөөр үнэлэв


Хонконгийн олон салбарын хүмүүс, Ши Жиньпин даргын хариу захиа нь түүний Хонконгод хайртай гэдгийг гүйцэд харуулсан ба түүний, Хонконгийн залууст найдлага тавьж буй сэтгэлийн илэрхийлэл юм. Хонконгийн залуус Ши Жиньпин даргын захиасыг бат санаж, эртхэн чадварлаг боловсон хүчин болж, Хонконгодоо үйлчилж, эх орондоо зүтгэх ёстой гэжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ