Оросын 13 иргэн, 3 компанийн эсрэг зарга мэдүүлэв

2018-02-18 15:22:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд АНУ-ын Хууль зүйн яамны нийтэлсэн өргөдөлд, Оросын 13 иргэн, 3 компанийг  АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэрэгт холбогдуулан зарга мэдүүлж  байна гэжээ. Тэрхүү өргөдлийг, Оростой хуйвалдсан хэргийг шалгах тусгай прокурор  Роберт Миллерын тамгын газар өргөн мэдүүлжээ. Өргөдөлд, интернет сүлжээний  судалгааны байгууллагын ХХК нэртэй Оросын компани сошиал мэдээллийн хэрэгсэл  зэргийг ашиглан 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж, Бүгд найрамдах  намаас нэр дэвшсэн Трампыг дэмжин, Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтонд  цохилт өгсөн юм. Энэ үйл ажиллагаа нь Америкийн улс төрийн тогтолцооны дотоодод  будлиан үүсгэх стратегийн зорилготой байсан юм гэжээ.  

Оросын гадаад хэргийн  яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова сошиалд: ОХУ-д чиглүүлсэн зарга  нь утгагүй үйлдэл юм хэмээн хариу илэрхийлжээ.
  

Их уншсан

холбоотой мэдээ