ХОУР-гоос Екатеринбургт суугаа Күнзийн сургалтын танхим сар шинийн баяраа тэмдэглэв

2018-02-18 15:30:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гоос Екатеринбургт  суугаа Күнзийн сургалтын танхим сар шинийн баяраа тэмдэглэв

2-р сарын 16  буюу билгийн улирлын шинийн нэгэнд, БНХАУ-аас ОХУ-ын Екатеринбургт суугаа  ерөнхий консул, ХОУР-гоос Екатеринбургт суугаа Күнзийн сургалтын танхим хамтран  Хятадын билгийн улирлын сар шинийн баярыг тэмдэглэх арга хэмжээг Екатеринбург  хотын төв дэх Гринвичийн худалдааны төвд зохион явууллаа. БНХАУ-аас ОХУ-ын  Екатеринбургт суугаа ерөнхий консул Гэн Липин, Оросын гадаад харилцааны яамнаас  Екатеринбургт суугаа төлөөлөгч Александр Карлов, Свердловск мужийн олон улсын  болон гадаадтай холбоо барих яамны сайд Василий Казлов, Екатеринбург хотын  дарга, төрийн ДУМ-ын гишүүн Розман, ХОУР-гоос Екатеринбургт суугаа Күнзийн  сургалтын танхимын хятад, орос багш, оюутан, хотын иргэд зэрэг 1000 гаруй  хүн тус арга хэмжээнд оролцжээ.

ХОУР-гоос Екатеринбургт  суугаа Күнзийн сургалтын танхим сар шинийн баяраа тэмдэглэв

Хоёр хоног үргэлжилсэн сар  шинийн баярыг тэмдэглэх арга хэмжээ баялаг агуулгатай болжээ. Тус хотын иргэд  арслан тоглуулах үзүүлбэр үзэж, хятад цай, банш амталж, Күнзийн сургалтын танхимын багш сурагчдын бэлтгэсэн Үшү гимнастик, дуу бүжиг сонирхсон  байна.

ХОУР-гоос Екатеринбургт  суугаа Күнзийн сургалтын танхим сар шинийн баяраа тэмдэглэв

Ерөнхий консул Гэн Липин:  Энэ арга хэмжээгээр дамжаад, Хятадын ард түмэн Оросуудтай баярын өдрийн баяр  хөөрөө хуваалцах болно гэжээ. Ренчинсоо

ХОУР-гоос Екатеринбургт  суугаа Күнзийн сургалтын танхим сар шинийн баяраа тэмдэглэв



Их уншсан

холбоотой мэдээ