17-ныг хүртэл давхацсан тоогоор нийт 47 сая гаруй зорчигч тээвэрлэв

2018-02-18 15:39:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-р сарын 17-нд Хятадын  төмөр зам, авто зам, усан зам, иргэний агаарын тээврээр давхацсан тоогоор нийт  47 сая 371 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5.41 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Үүнд төмөр замаар давхацсан тоогоор 7 сая гаруй  зорчигч тээвэрлэсэн нь 9.9 хувиар нэмэгдсэн бол авто замаар давхацсан тоогоор 37  сая гаруй зорчигч тээвэрлэсэн нь 4.03 хувь, усан замаар давхацсан тоогоор 1 сая  647 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн нь 8.85 хувь, иргэний агаарын тээврээр  давхацсан тоогоор 1 сая 597 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн нь 16.32 хувиар өсөн  нэмэгджээ.

Цагаан сараас өмнө 2-р  сарын 1-17-нд, Хятадын төмөр зам, авто зам, усан зам, иргэний агаарын тээврээр  давхацсан тоогоор нийт 1 тэрбум 194 сая гаруй зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн  оны мөн үеэс 2.6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Үүнд төмөр замаар давхацсан  тоогоор 143 сая гаруй зорчигч тээвэрлэсэн нь 2.31 хувиар өссөн бол авто замаар  давхацсан тоогоор 1 тэрбум гаруй зорчигч тээвэрлэсэн нь 3.65 хувиар буурчээ.  Усан замаар давхацсан тоогоор 17 сая гаруй зорчигч тээвэрлэсэн нь 2.63 хувиар  буурсан бол иргэний агаарын тээврээр давхацсан тоогоор 26 сая 929 мянга гаруй  зорчигч тээвэрлэсэн нь 10.53 хувиар нэмэгдсэн үзүүлэлт  гарчээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ