Цагаан сарын сайн дурын үйл ажиллагаа өрнүүлжээ

2018-02-18 15:40:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цагаан  сарын сайн дурын үйл ажиллагаа өрнүүлжээ

ХОУР-гийн мэдээ. "Сайн байна уу, танд туслах уу?", "Сайн  байна уу, та хүүхдээ сандлын түшлэгээс буулгаж авна уу", “Сайн байна уу, галт  уулын цэцэрлэгт хүрээлэнд очвол ийшээ яваарай". 18-нд сэтгүүлч Хайнань мужийн  Хайкөү хотын Шиү-Ин дүүргийн Жя Ри үзэмжийн бүсэд баярын сурвалжилга хийж  явахдаа, цэнхэр ууж өмссөн сайн дурын залуус жуулчдад халуун дотно үйлчилж  байгаатай тааралджээ.

Тэнгисийн хөвөөний Шиү-Ин дүүргийн Жя Ри хэмээх үзэмжийн  бүсэд жуулчдыг төлбөргүй хүлээн авдаг, жилд гадаад дотоодын маш олон жуулчид  ирдэг байна. Цагаан сарын үеэр жуулчдад улам сайн үйлчлэхийн төлөө Шиү-Ин  дүүргийн Чан Лю Жэнь суурингийн захиргаанаас цагаан сарын шинийн нэгнээс шинийн  зургаан хүртэлх хугацаанд “боловсон жуулчлалын сайн дурын туслалцаа үзүүлж,  тэнгисийн эргийн үзэсгэлэнт шинэ бүсийг хамтдаа бүтээн байгуулъя" сайн дурын үйл  ажиллагааг зохион явуулжээ. Сайн дурынхан 9:30-17:00 цагийн хооронд, жуулчдад  фото зураг авч өгөх, зам зааж өгөх, лавласан зүйлд хариу өгөх, хаягдаж гээгдсэн  зүйлсийг цуглуулах, тор, гар арчих хуурай, нойтон цаас, нарны болон борооны  шүхэр тарааж өгөх, цэнэглэгч хэрэглүүлэх зэрэг сайн дурын үйлчилгээ үзүүлж  байна. 

Их уншсан

холбоотой мэдээ