Газын зурвас дахь ХАМАС-ын объёктод цохилт өгчээ 

2018-02-18 16:02:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ:  17-нд, Израйлийн батлан хамгаалах арми танк, байлдааны нисэх онгоц ашиглан  Палестины Лалын эсэргүүцлийн хөдөлгөөн буюу ХАМАС-ын Газын зурвас дахь олон  объёктод цохилт өгчээ. 

Мөн өдрийн Израйлийн армийн мэдэгдэлд: Цэрэг арми танкаар Газын  зурвасын өмнөд хэсгийн харуулын байранд цохилт өгч, байлдааны нисэх онгоцоор  ХАМАС-ын олон объёктыг бөмбөгдсөн. Үүнд, одоо байгуулж буй  Израйль руу  чиглэсэн газар доогуурх зам, Газын зурвасын дунд хэсэг дэх Дирир  Ал-Бала цэргийн бааз, Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис цэргийн бааз багтана  гэжээ. 

Энэ удаагийн цохилт мөн өдрийн Газын зурвасын өмнөд хилд хийсэн  дэлбэрэлтийн хариу болсон юм. Дэлбэрэлтэд Израйлийн 4 цэрэг шархадсаны 2 нь хүнд  шархадсан гэж мэдэгджээ.

Израйлийн арми: ХАМАС энэ  хэрэг, үүний үр дүнг төдийгүй Газын зурвасын бүх хэрэгт хариуцлага хүлээх ёстой  хэмээн мэдэгджээ. 

Мөн өдөр, Израйлийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэхдээ: Мөн  өдрийн Газын зурвасын хилд гарсан хэрэг "маш ноцтой" юм. Израйль үүнд зохих  хариуг нь барина гэжээ.


      Далайнтуяа
  


Их уншсан

холбоотой мэдээ