Хятадын хоолны соёлын арга хэмжээ болов

2018-02-19 15:24:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын хоолны соёлын  арга хэмжээ болов

18-нд Тайландын Накхон  Саван ордонд Хятадын хоолны соёлын арга хэмжээ боллоо. Хятадын Жэжян мужийн Инбө  хотын тогоочдын баг бүрэлдэхүүн энэ арга хэмжээнд оролцож буй олон мянган зочдод  Жяннань нутгийн онцлогтой хоол ундаар үйлчилжээ.

Хятадын хоолны соёлын  арга хэмжээ болов

Тайландын ерөнхий сайдын  орлогч Виссанү арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ: Тогоочдын энэ баг бүрэлдэхүүн  бол Хятадын соёлын яамнаас шалгаруулсан, Их хорийн Ханжөүгийн дээд уулзалтын  үеэр тавьсан зоогийг Тайландын ард түмэнд амтлуулах зорилготой юм. Накхон Саван  ордонд сар шинийн баярын арга хэмжээг 102 жил дараалан зохион явуулсаар ирсэн  бөгөөд энэ бол Тайланд дахь Хятадын харьяат, Тайландын ард түмний эв нягтрал,  сэтгэл санаа нэгтэй байгаагийн үр дүн юм. Хятад, Тайландын засгийн газар сар  шинийн баярын арга хэмжээг хамтдаа зохион явуулж байгаа нь хоёр орон нэг гэр бүл  гэдгийн илэрхийлэл юм гэжээ. 

Хятадын хоолны соёлын  арга хэмжээ болов

Хятадаас Тайландад суугаа  элчин сайдын яамны соёлын зөвлөх Лань Сухүн арга хэмжээний үеэр хэлэхдээ,  Хятадын засгийн газар, Тайландын засгийн газар хамтран сар шинийн баярын үйл  ажиллагааг олон жил зохион явуулсаар ирлээ. Энэ оны арга хэмжээ цар хүрээ өргөн,  Бангкок хотод зохион явуулахаас гадна, Накхон Саван, Чиангмай нутагт үзэсгэлэн,  лекц, хоолны соёлын баялаг агуулгатай арга хэмжээг зохион явуулаа  гэжээ. Ренчинсоо



Их уншсан

холбоотой мэдээ