Палестин Израйлийн энхийн үйл явцыг аврахыг уриалав

2018-02-19 15:30:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Палестин Израйлийн  энхийн үйл явцыг аврахыг уриалав

Синьхуа  агентлагийн мэдээ, 18-нд Палестины ГХЯ-ны сайд Риядал Малки НҮБ-ын Аюулгүйн  зөвлөлд хандаж, “хоёр улсын төсөл”-өөр үндэс болгон Палестин, Израйлийн энхийн  үйл явцыг аврахыг уриалжээ.

Мөн өдөр Йордан голын  баруун эргийн Рамаллах хотноо Риядал Малки албан мэдээ нийтэлж: АНУ-ын зүгээс  Израйлийг өмөөрч хаацайлж байгаа нөхцөлд Аюулгүйн зөвлөл шаардлагатай арга  хэмжээ авч, Палестинтай холбоо бүхий олон улсын шийдвэрийг хэрэгжүүлж, Палестины  ард түмний өмнө хүлээх ёстой хууль, ёс журмын үүрэг хариуцлагаа биелүүлж,  Палестины ард түмний эрх ашгийг баталгаажуулах ёстой  гэжээ.

Албан мэдээнд: Палестины  ард түмэнд тулгарч буй шударга бус байдлыг шийдвэрлэе гэвэл Израйлийн булаан  эзлэлт, еврейчүүдийн орон сууц байгуулахыг зогсоож, Палестин улс бол НҮБ-ын  албан ёсны гишүүн орон мөн гэдгийг юуны түрүүнд ил, тодорхой хүлээн зөвшөөрөх  ёстой хэмээн тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ