Цагаан сарын аяллын шинэ сонголт хурдны галт тэрэг болов

2018-02-19 15:40:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цагаан сарын аяллын  шинэ сонголт хурдны галт тэрэг болов

Синьхуа агентлагийн  мэдээ: Хятадын төмөр замын ерөнхий компанийн мэдээнээс үзвэл, 2-р сарын 16 буюу  цагаан сарын шинийн нэгэнд бүх хятадын төмөр замаар аялсан зорчигчид давхардсан  тоогоор 3 сая 847 мянгад хүрсэн нь 2017 оны цагаан сарынхаас 8.4 хувиар  нэмэгджээ. Урьдчилан төсөөлснөөр, 2-р сарын 17 буюу цагаан сарын шинийн хоёронд  зорчигчдын тоо ихээхэн нэмэгдэж, давхардсан тоогоор 6 сая 890 мянгад хүрэх  тооцоотой байна.

Хятад оронд хурдны галт  тэрэг хурдтай хөгжиж буйн улмаас баяр наадмаар хүмүүс аялан зугаалах, садан  төрлөө эргэхэд ихэвчлэн хурдны галт тэргийг сонгодог болжээ.  

Сар шинийн хугацаанд,  Наньнин хотын төмөр замын салбарыг сонгосон зорчигчид энгийн үеэсээ 30 гаруй  хувиар нэмэгдсэний 40 гаруй хувь нь жуулчид байлаа. 2-р сарын 17 буюу цагаан  сарын шинийн хоёронд аялал жуулчлалын дархан газар болох Гүйлинь хотноо 30 мянга  гаруй зорчигч очсоны 70 гаруй хувь нь жуулчид байжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ