Сар шинийн зам харилцааны аюулгүй байдлыг баталгаажуулж байна

2018-02-19 15:49:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сар  шинийн зам харилцааны аюулгүй байдлыг баталгаажуулж  байна

Синьхуа агентлагийн мэдээ: Цагаан сарын амралтаар  харьсан хүмүүс буцах оргил үе ойртлоо. Зам харилцааны аюулгүйн хамгаалалтын  салбарын мэдээнээс үзвэл, орон нутгууд сар шинийн зам харилцааны аюулгүй байдлыг  баталгаажуулах олон арга хэмжээ авч, үйлчилгээгээ сайжруулсан  байна.

Шаньши мужийн зам харилцааны аюулгүйн хамгаалалтын салбар осол аваар ихтэй зам,  нүхэн зам, гүүр, үзэмжит газруудын эргүүл, харуул, хамгаалалтаа эрчимжүүлж,  химийн аюултай бодисыг зөөвөрлөх, хол замын автобус, аялал жуулчлалын гэрээний  автомашин, сургуулийн хүүхдийг зөөдөг автобус, микро автобусанд онцлон аюулгүйн  хяналт шалгалт хийж, хур бороо, цас мөстэй замын үйлчилгээг сайжруулсан  байна.

Шаньдүн мужийн зам харилцааны аюулгүйн  хамгаалалтын салбар цагаан сарын үеийн хөл хөдөлгөөн ихтэй замын аюулгүйн хяналт  шалгалтыг эрчимжүүлж, зам харилцааны нэгдсэн тээвэрлэлт, аюулгүйн хяналт  шалгалтын салбараас ачаа тээврийн аж ахуйн нэгжүүдийн замын хөдөлгөөнд оролцож  буй автомашинуудаа нухацтай хянаж, замын хөдөлгөөний дүрэм зөрчихийг цаг тухайд  нь илрүүлэн, хориглохыг хатуу шаарджээ.

Их уншсан

холбоотой мэдээ