Иракт террорист халдлагын улмаар 27 хүн нас баржээ

Д.Хүчитбаатар 2018-02-20 14:48:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Иракийн “Хашд Шааби”  нэртэй шийтийн бүлгийн иргэний зэвсэгт хүчин 18-ны шөнө умард нутгийн Киркук  мужид террорист этгээдийн гэнэтийн халдлагад өртөж 27 цэрэг нас барсан тухай тус  зэвсэгт хүчин 19-нд мэдэгдсэн байна.

Мэдэгдлийн дагуу, хэт  даврагч "Исламын улс" бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд Киркук мужийн Хавижах бүсэд  иргэний “Хашд Шааби” зэвсэгт хүчнийг гэнэдүүлэн довтолсон байна. Хавижах бүсийн  цагдаагийн ахмад Ахмед Ал-Жубурури Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа: Энэ  гэнэтийн дайралтын улмаас 8 авто машиныг сүйтгэсэн  гэжээ.

Өнөөг хүртэл "Исламын улс"  бүлэглэлийн зэвсэгт этгээдийн хүн эндэж шархадсан тухай ямар ч мэдээлэл олдоогүй  байна.

2014 онд “Исламын улс”  Иракийн зарим нутгийг дайрч эзэлсний дараа, “Хашд Шааби” зэрэг иргэний зэвсэгт  хүчнүүд байгуулагдаж, засгийн газрынхаа удирдлагаар терроризмын эсрэг тэмцлийн  явцад маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ