​Байгаль орчныг хамгаалах салбар дахь зээлийн хэмжээ нэмэгджээ

2018-02-20 14:54:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Байгаль орчныг хамгаалах салбар дахь зээлийн  хэмжээ  нэмэгджээ

  

Синьхуа агентлагийн мэдээ,  Хятадын Банк санхүүгийн хяналт удирдлагын хорооны сүүлийн үед гаргасан  бүртгэлээс үзвэл, Хятадын байгаль орчныг хамгаалах салбар дахь зээлийн хэмжээ  тогтвортой нэмэгдэж, дотоодын 21 банкны байгаль орчныг хамгаалах салбар дахь  зээлийн хэмжээ  2013 оны эцсийн байдлаар 5 их наяд 200 тэрбум юань байсан бол  2017 оны 6-р сарын эцсийн байдлаар 8 их наяд 220 тэрбум юаньд хүрч, жил бүр  дунджаар 800 тэрбум юаниар өссөн байна.

Зээлийн чанарын талаар, чанаргүй  зээлийн хэмжээ доод түвшинд байна. 2017 оны 6-р сарын эцсийн байдлаар, Хятадын  дотоодын гол гол банкны эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах төсөл,  чанаргүй зээлийн үлдэгдэл 24 тэрбум 170 сая юань буюу 0.37 хувьд  хүрчээ. Сайн-Өлзий 

Их уншсан

холбоотой мэдээ