Шюе Лүн хөлөг онгоц Шинэ Зеландад очив

2018-02-20 15:03:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

туйлын шинжилгээний Хятадын  Шюе Лүн хөлөг онгоц орон нутгийн цагаар 20-нд Шинэ  Зеландын Крисчүрт хотын ойролцоо Литтлетон боомтод очжээ. Ийнхүү өмнөд туйлд  шинжилгээ хийгч  Хятадын 34 дэх анги Шюе Лүн хөлөг онгоцоор Шинэ Зеландад  хоёр дахь удаагаа айлчиллаа. Мөн өмнөд туйлын шинжилгээний 34 дэх анги эцсийн  удаа арын хангамжаа авч байгаа юм.

Энэ удаад Шинэ Зеландад түр  зогсож, өмнөд туйлын шинжилгээний дараачийн ажиллагаанд шаардагдах шатахуун,  цэнгэг ус, хүнсний зүйл зэрэг эд бараагаа авахаас гадна Өмнөд туйлын Жүн Шань  станцад өвөлжсөн хүмүүс, Росс тэнгист ажилласан 50 ажилтан нисэх онгоцоор эх  орондоо буцаж, тэдний оронд 30 шинэ хүн сэлгэж ажиллах болно. Үүний зэрэгцээ  шинжилгээний анги мөн Шинэ Зеландын өмнөд туйлын хэрэг эрхлэх газартай олон  төрлийн солилцооны үйл ажиллагаа өрнүүлэх болно. Үүнд Шюе Лүн хөлөг онгоцны олон  нийтийн нээлттэй өдөрлөг багтаж байгаа юм.

Их уншсан

холбоотой мэдээ