Хоёр орны маргааныг зохицуулах шинэ механизм байгуулна

2018-02-20 15:07:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа  агентлагийн мэдээ: Турк, Америк хоёр улс гурван ажлын хэсэгтэй шинэ механизм байгуулж, хоёр орон хоорондын зөрчил маргаантай асуудлыг зохицуулан, хоёр талын  харилцааг хэвийн болгоно гэж Туркийн ерөнхий сайд Билани Ийлдирим 18-нд хэлсэн  байна.  

Орон нутгийн хэвлэлийнхний 19-нд мэдээлснээр, шинэ  механизм нь Батлан хамгаалахын сайдын зэрэглэлийн ажлын хэсэг, гадаад харилцааны  сайд, тагнуулын байгууллагын даргын зэрэглэлийн ажлын хэсэг, ерөнхий сайдын  зэрэглэлийн ажлын хэсэг зэрэг гурван ажлын хэсгээс бүрдэнэ гэж Билани Ийлдирим  онцолжээ.
Билани Ийлдирим:  Ажлын хэсэг нь Турк, Америкийн харилцаанд оршиж буй ерөнхий асуудлыг зохицуулна.  Америкийн тал Сирийн Курдын зэвсэгт хүчин “Ардын хамгаалалтын хүчин”-ийг удаан  хугацаагаар дэмжсээр ирсэн асуудлаас гадна, Гюлены асуудал, Туркийн банкны эзэн Ираны эсрэг хориг арга хэмжээг зөрчсөн зэрэг асуудлыг бид бүхэлд нь зохицуулах  ёстой хэмээн онцолжээ.  Ренчинсоо

 

Их уншсан

холбоотой мэдээ