Нийгмийн цахилгааны эрэлт хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна

Д.Хүчитбаатар 2018-02-20 15:14:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Макро эдийн засаг,  үйлчилгээний салбар, оршин суугчдын цахилгааны хэрэглээ, агаарын бохирдлоос  сэргийлэн засах, цахилгаан эрчим хүчээр бусад эрчим хүчийг орлуулах зэрэг хүчин  зүйл зэрэгт ерөнхийд нь анализ хийсний дагуу, 2018 онд цахилгаан эрчим хүчний  хэрэглээ 2017 оныхоос тогтвортой бөгөөд нэлээд түргэн өсөлтийн хурдаа барьж, 5.5  орчим хувиар нэмэгдэх төлөвтэй байгааг Хятадын Цахилгаан эрчим хүчний салбарын  аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн холбооны нийтэлсэн тайланд харууллаа.  

Тус холбооны нарийн  бичгийн дэд дарга Ань Хунгуан: 2018 онд Хятад улсын шинээр нэмж байгуулах  реакторын нийт багтаамж 120 сая киловаттад хүрнэ. Үүнд нефть, химийн бус  цахилгаан станцын цахилгаан гаргах хүчин чадал 70 сая киловаттад хүрч, 2018 оны  эцэс гэхэд үндэсний хэмжээнд цахилгаан станцуудын цахилгаан гаргах хүчин чадал 1  тэрбум 900 сая киловаттад хүрч, нефть, химийн бус цахилгаан гаргах цогцолборын  гаргах цахилгааны нийт хэмжээ 760 сая киловаттад хүрч, үндэсний нийт цахилгаан  гаргалтын 40 орчим хувийг эзлэх болно. 2018 онд үндэсний хэмжээнд цахилгаан  эрчим хүчний хангамж ерөнхийдөө хүрэлцээтэй байх болно гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ