Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалт урагштай явж байна

2018-02-20 15:57:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалт  урагштай явж байна

1905 онд Хятад улсын бие даан бүтээн байгуулсан анхны  төмөр зам болох Бээжин-Жанчихү чиглэлийн төмөр зам албан ёсоор барилгаа эхэлж,  Хятадын төмөр замын алдарт инженер Жан Тянь-Юүгийн санаачилсан "босоо  өрөмдлөгийн арга", "хүн" хэмээх ханз үсгийн хэлбэртэй төмөр замын маршрутыг  ашиглан даян дэлхийн анхаарлыг татаж, түүхэнд нэрээ мөнхөлж байсан удаатай юм.  Түүнээс 100 гаруй жилийн дараа өнөөдөр, 2022 оны өвлийн олимпын наадамд зам  тээврийн баталгаа өгч, Хятадын хурдны төмөр замын хөгжлийн 2 дахь үе шатыг албан  ёсоор эхлүүлэх зорилго бүхий Бээжин-Жанчхүү чиглэлийн цоо шинэ хурдны төмөр  замын барилга эхэлсэн юм.

Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалт  урагштай явж байна

Зам тавих машин механикийн дуу чимээ нижигнэсэн энэ  газар бол Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр зам дагуу “Тай Зи Чэн” нэртэй  туннелийн барилгын талбай юм. Туннелийн барилгыг товлосон цагт нь дуусгахын  төлөө, сар шинээр бүх ажилтнууд амралт чөлөө аваагүй байна. Туннелийн барилгыг  хариуцсан Хятадын төмөр замын барилга байгуулалтын групп компанийн IV салбар  компанийн төслийн менежер Чэн Дүөжинь танилцуулахдаа: Энэ туннелийн гарцын  хэсгийн барилга байгууламжийг товлосон цагаас нь урьтаж дуусгах төлөвтэй байна  гэжээ. Тэрээр: "Одоогоор нийт  барилгын 43 хувийг дуусгавар болгоод байгаа болохоор урьд товлосон цагаас 15  хоногийн өмнө дуусгах бүрэн боломжтой” гэжээ.

Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалт  урагштай явж байна

Бээжин-Жанчхүү чиглэлийн төмөр замын Чүнли хүрэх салбар  шугам бол 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын зам тээврийн чухал төслийн  нэг бөгөөд Хятадын Хэбэй мужийн Жанчхүү хотын нутагт нийт 52 километрийн урттай  байгуулагдаж, Бээжин-Жанчхүү чиглэлийн төмөр замд холбогдох юм. Төлөвлөгөөний  дагуу, энэ салбар шугамын барилга 2019 онд дуусах бөгөөд 2022 оны өвлийн олимпын  үеэр энэ шугамаар шууд Чүнлид байрлах олимпын хотхонд хүрэх  юм. 

Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалт  урагштай явж байна

Товлосон хугацаандаа ажлаа дуусгахын тулд, илүү цагаар  ажиллахаас гадна, энэ төмөр замын бүтээн байгуулалтын явцад их хэмжээний ухаалаг  арга хэрэглэж, барилгын ажлын үр ашиг, чанар чансааг ихээр дээшлүүлжээ. Жүн Те  Сь Жюй корпорацын Чүн Лийн байнгын орлогч захирал Гөү Шяо-Энь хэлэхдээ: Барилгын  явцад тоног төхөөрөмж, менежментийн арга зэрэг нь бүгд ухаалаг байснаараа  онцлогтой гэжээ.  

Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалт  урагштай явж байна

Зөвхөн Чүн Ли шугам  төдийгүй, Бээжин Жанчхүүг холбосон хурдны төмөр замын бүтээн байгуулалтад,  дизайн төлөвлөгөөг хийж эхэлснээс аваад иймэрхүү “ухаалаг Бээжин Жанчхүү” уриа  гаргасан юм. Энэ нь Бээжин Жанчхүүгийн хурдны төмөр зам барилга байгуулалтын үе  шатанд ухаалаг арга хэрэглэхээс гадна, тоног төхөөрөмж, аялал жуулчлалд үзүүлэх  үйлчилгээний технологи, үйл ажиллагаа зэрэг нь бүгд ухаалаг арга хэрэглэснийг  харуулж байгаа юм. 

Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалт  урагштай явж байна

Бээжин Жанжхүүг холбосон хурдны  төмөр зам бол Хятадын хэрэгжүүлж байгаа 8 гулд 8 хөндлөн төмөр замын сүлжээний  Бээжин-Ланьжөү чиглэлийн зүүн хэсгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ хурдны  төмөр зам зүүн талдаа Бээжингийн умард өртөөнөөс Жанчхүү хот хүрдэг, нийт 173 км  урт зам юм. Уг зам ашиглалтад орсноор Бээжингээс Жанчхүү хүрэхэд урьд нь 3 цаг  аялдаг байсныг 50 минут болгон богиносгож байгаа юм.

Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалт  урагштай явж байна

Бээжин Жанчхүүгийн хурдны төмөр  замын бүтээн байгуулагч тал Бээжин-Жанжхүүгийн хот хородын төмөр замын компанийн  барилгын газрын дэд дарга Ли Яньбө хэлэхдээ: Тус хурдны төмөр замыг 2016 оны  эхний хагасаас байгуулж эхэлсэн. Чүн Лигийн салаа замтай хамтад нь 2019 онд  байгуулж дуусгана. Энэ төмөр замын барилгын ажлын гол бэрхшээл нь Гуань Тины  усан сангийн том гүүр, Бартаан давааны өртөө, Чин Хэ өртөө, Бартаан даваа,  Чинхуа Юань, Жэн Паньтайгийн нүхэн зам зэрэг байгаа юм гэжээ.  Тэрээр хэлэхдээ:  Одоо бүтээн байгуулалт ерөнхийдөө нэлээд урагштай байна.  Бээжин-Жанчхүүгийн хурдны төмөр замын нийт хөрөнгө оруулалт 17 тэрбум юаньд  хүрч, барилгын ажил 40 хувьтай байна. Дараа нь бусад иж бүрэн барилга барих  болно. 2019 оны сүүлчээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэжээ.  

Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалт  урагштай явж байна


Их уншсан

холбоотой мэдээ