ОХУ, Туркийн ерөнхийлөгч утсаар ярив

2018-02-20 17:32:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

19-нд, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Туркийн ерөнхийлөгч Эрдогантай утсаар ярьж, Сирийн асуудлаар голлон ярилцсан байна.
Оросын ерөнхийлөгчийн сайтад нийтэлсэн мэдэгдлээс үзвэл, хоёр орны ерөнхийлөгч Сирийн асуудлаарх Астанагийн энхийн хэлэлцээрийн механизмыг баримтлахаа онцолж, Орос, Турк хоёр орон нягт хамтран ажиллаж Сирид байгуулсан зөрчлийг бууруулах бүс үр дүнтэй үүрэг гүйцэтгэхийг баталгаажуулах болно гэдгээ цохон тэмдэглэжээ. Саяхан ОХУ-ын Сочи хотод болсон Сирийн үндэсний хэлэцүүлэгийн хурлаар холбогдох талуудын тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлнэ гэдгээ хоёр орны удирдагч санал нэгтэй зөвшөөрч, идэвхтэй үүрэг гүйцэтгэхээ илэрхийлжээ.
Мэдэгдэлд: Орос, Турк хоёр орны харилцаа хөгжлийн эерэг чиг хандлагаа хадгалж, хоёр орны удирдагчид Орос, Туркийн бүх салбарын хамтын ажилалгааг хөгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж байна гэжээ.
Хоёр орны удирдагч мөн Сирийн хойд нутгийн байдал, ялангуяа Туркийн арми Сирийн хойд хэсэг дэх Африн бүсэд явуулж буй цэргийн үйл ажиллагааны асуудлаар гүнзгий ярилцсан байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ