Энэ хоёр жилд Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалах шинжтэй байна

2018-02-28 11:26:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

27-нд Бээжин хотноо Шямэнь их сургууль болон Синьхуа агентлагийн  эдийн засгийн зөвлөгөөний сонины хамтран зохион явуулсан Хятадын макро эдийн  засгийн загвар 2018 оны хаврын улирлын урьдчилсан тайлан нийтлэх хурал  боллоо. Тус тайланд: Энэ хоёр жилд Хятадын эдийн засгийн өсөлт 6.5 хувиас дээш  байх хандлагаа хадгалах шинжтэй байна хэмээн төсөөлжээ.      

Шямэн их сургуулийн макро  эдийн засгийн судалгааны төвийн дэд профессор Ван Янь-Ү танилцуулахдаа: 2018 онд  Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой өсөлтийн хандлагаа хэвээр хадгалах  болно гэжээ.  
Энэ хоёр жилд Хятадын эдийн засаг  6.5 хувиас дээших өсөлтийн түвшнээ хэвээр хадгалах болно. Үнийн үзүүлэлтээс  үзэхэд, 2018 онд CPI-ын өсөлт 2.13 хувьд хүрч, 2017  оныхоос 0.53 нэгжээр нэмэгдэх төлөвтэй байна. Нөгөө талаар, их хэмжээний нөөц  барааны үнэ тогтвортой нэмэгдэж, үүний улмаар, PPIих  хэмжээгээр буурах магадлалтай байна. 
Тайланд:  Санхүү болон санхүүгийн бус салбар хөшүүргийг багасгах, их хэмжээний эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь ирэх 3 жилийн Хятадын засгийн газрын олон төрлийн макро  бодлогын чухал агуулга бөгөөд “өсөлтийг баталгаажуулах", "хөшүүргийг багасгах"  явдлыг зохицуулахад заавал иргэдийн хөрөнгө оруулалтын өсөлтийг үр ашигтайгаар  урамшуулах хэрэгтэй хэмээн үзсэн байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ