Хонконгийн засаг захиргааны онцгой бүсээс сонгогдсон хоёр чуулганы төлөөлөгчид ирлээ

2018-03-01 11:15:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


3-р сарын 1-нд Хонконгийн  засаг захиргааны онцгой бүсээс сонгогдсон БХАТИХ депутат, УТЗЗ-ийн бүх хятадын  хорооны гишүүд 30 шахам хүн хамтдаа G72-р хурдны галт тэргээр Шэнь Жэнгээс  удалгүй нээгдэх гэж буй XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулан,  УТЗЗ-ийн XIII удаагаа сонгогдсон Бүх Хятадын хорооны анхдугаар чуулганд  оролцохоор Бээжин рүү мордлоо.

Хамдаа хурдны замаар  зорчих ажиллагааг Хонконгийн засаг захиргааны онцгой бүсээс сонгогдсон БХАТИХ-ын  депутат Ван Тинцүн, УТЗЗ-ын бүх Хятадын хорооны гишүүн Лүн Зи Мин нар санаачлан  хоёр чуулганы Хонконгоос сонгогдсон зарим депутат, гишүүдийг урьж хурдны галт  тэргээр Бээжин рүү явах болсон юм. Энэ боломжоор хурдны замаар түргэн шуурхай,  тав тухтай аялж, зам дагуу үзэмжийг сонирхон, Хятадын хурдны төмөр замын  сүлжээний аугаа их амжилтыг мэдрэх болсон юм. Баатар  орчуулав


Их уншсан

холбоотой мэдээ