ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы бэлтгэл ажил бүрэн хангагдлаа

Д.Хүчитбаатар 2018-03-03 09:55:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы бэлтгэл ажил бүрэн  хангагдаж, депутат төлөөлөгчид бүгд Бээжин хотод хүрэлцэн ирсэн тухай чуулганы  хэвлэлийн төлөөлөгч 2-нд мэдэгджээ.

ХIII сонгуулийн БХАТИХ-ын  анхдугаар чуулганы бэлтгэл ажил бүрэн хангагдлаа

2-ны 07:20 минут орчимд, ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы  орон нутгийн анхны бүлэг төлөөлөгчид буюу Хармөрөн мужийн төлөөлөгчид Z16 галт  тэргээр Бээжинд хүрэлцэн ирсэн байна.

ХIII сонгуулийн БХАТИХ-ын  анхдугаар чуулганы бэлтгэл ажил бүрэн хангагдлаа

Сэтгүүлчийн мэдээлснээр, чуулганы холбогдох бэлтгэл, хэлэлцэх төсөл,  товч танилцуулга зэрэг лавлагаа материал нь бүрэн хангагдсан бөгөөд бичиг  материалыг монгол, түвд, уйгур, казах, солонгос, и, жуан зэрэг үндэстний  цөөнхийн 7 хэлээр орчуулсан бөгөөд чуулганд мөн дээрх бүх хэлээр синхрон  орчуулга хийх юм. Үүнээс гадна, гадаадынханд зориулж, хурлын материалыг англи,  франц, испани, япон, орос, герман, араб зэрэг хэлээр орчуулсан  байна.

ХIII сонгуулийн БХАТИХ-ын  анхдугаар чуулганы бэлтгэл ажил бүрэн хангагдлаа

Дашрамд дуулгахад, ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 3-р  сарын 5-нд Бээжинд нээгдэж, 3000 гаруй төлөөлөгчид чуулганд оролцох юм.

Их уншсан

холбоотой мэдээ