Эдийн засгийн чансаатай хөгжлийг онцлов

2018-03-06 10:35:22
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эдийн засгийн чансаатай хөгжлийг онцлов

5-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар хурал нээгдэж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин, Өвөр Монголын төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцов. Ши Жиньпин ӨМӨЗО-ы хөгжлийн арга замыг заан өгч, шуурхай шинэчлэн, хатуужилтай хөдөлмөрлөж, харилцан туслахыг баримтлан, эв нэгдэлтэй тэмцэж, эдийн засгийн чансаатай хөгжлийг бодитоор урагшлуулж, ядуурлаас ангижруулах ажлын хүндрэлтэй асуудлыг шийдэж, үндэстнүүдийн эв санааны нэгдэл, бат нягтарлыг  ахиулж, эх орны хойд хязгаарын үзэмжит бүсийг улам үзэсгэлэнтэй сайхан болгох ёстойг онцлов. 

Ши Жиньпин хэлэхдээ, "Цагаан сар дуусаагүй болохоор, баярын уур амьсгал бялхаж байна. төлөөлөгчид болон Өвөр Монголын үндэстнүүдийн боловсон хүчин, олон түмэнд сар шинийн мэнд дэвшүүлж, Өвөр Монголын тал нутгийн 25 сая гаруй охид хөвгүүд шар нохой жилдээ аз жаргалтай байж, ажил үйлс нь өөдрөг байхыг ерөөе" гэжээ.

Эдийн засгийн чансаатай хөгжлийг онцлов

5-ны үдээс хойш, Ши Жиньпин Өвөр Монголын төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгийн танхимд ороход, бүгд халуун алга ташилтаар угтан авав. Монгол үндэстний төлөөлөгч Ши Жиньпинд цэнхэр хадаг барив. Ши Жиньпин тал нутгийн охид хөвгүүдэд ерөөл өргөв. 

Энэ оны 1-р сард Ши Жиньпин ӨМӨЗО-нд сонгуульд оролцон, XIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар сонгогдсон юм. Энэ тухайгаа ерөнхий нарийн бичгийн дарга сэтгэлийн гүнээсээ дурсахдаа, "Миний бие ӨМӨЗО-д сонгуульд оролцохоор болсон нь намын төв хорооноос үндэстний цөөнхийн хил хязгаар бүсийг чухалчилж байгааг, мөн намын төв хорооноос хоцрогдсон бүсийн хөгжлийг түргэтгэж, ядуурлаас ангижруулах хүндрэлтэй асуудлыг шийдэх ажлыг амжилттай биелүүлэх шийдвэр зоригийг харуулсан юм" гэжээ. 

Эдийн засгийн чансаатай хөгжлийг онцлов

Жао Хүйже, Мөнхөө, Мэн Шаньдүн зэрэг 8 төлөөлөгч шинэ эриний хөдөө тосгоныг сэргээн мандуулах замаар замнах, экологийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, ядуурлаас ангижруулах ажлыг сайтар хийх асуудлаар хэлсэн үгийг сонссоны дараа Ши Жиньпин хэлэхдээ: ӨМӨЗО бол манай улсын хамгийн эрт байгуулагдсан үндэстний өөртөө засах орон, намын үндэстний бүсэд өөртөө засах тогтолцоо хэрэгжүүлсэн анхны бүс юм. Газар нутгийн хувьд эх орны хойд хязгаарт байрладаг, стратегийн газар зүйн байрлал нь маш чухал юм. Өвөо Монгол өөрчлөлт хөгжил,  тогтвортой байлгах ажлыг сайтар хийх нь бүх улс, олон улсад чухал ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр ХКН-ын XVIII их хурлаас хойш ӨМӨЗО бүх талын бүтээн байгуулалт шинэ амжилтад хүрснийг өндрөөр үнэлж, Өвөр Монголын ард иргэд үргэлжлэн хичээж, хөгжлийн тэнцвэргүй, хангалтгүй байдлыг сайтар шийдвэрлэн, эдийн засаг, нийгмийн хөгжлийг шинэ түвшинд хүргэн ахиулахыг хүссэн байна.

Өвөр Монголын ядуурлаас ангижруулах ажлын талаар Ши Жиньпин хэлэхдээ: Тулгамдсан асуудлыг шийдэхийн зэрэгцээ урт хугацааны тогтвортой механизмыг бий болгох шаардлагатай гэжээ.

"Ядуурлаас ангижруулах ажлыг хөдөө тосгоныг сэргээн мандуулах стратегитэй хослуулж, хөдөө орон нутаг, мал аж ахуйн бүсийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экологийг хамгаалах, амьдрахад тухтай болгох, орон нутгийн соёлыг дэмжих, үр дүнтэй засах, амьдралыг баян чинээлэг болгох ажлыг урагшлуулан, өргөн олон малчдын амьдрах орчныг бүх талаар бүтээн байгуулах хэрэгтэй. Ядууст туслах ажлын явц дахь авилгал, ёс зүйн асуудлыг тусгайлан хянах ажлыг хянуур хийж, ядууст туслах мөнгөний удирдлагыг эрчимжүүлэн, ядуурлыг бууруулах ажилд хэрэглэх мөнгийг шилжүүлэн ашиглах, авилга авах зэрэг үйлдэлд хүнд шийтгэл өгөх хэрэгтэй."

ӨМӨЗО-нд нийт 55 үндэстний 25 сая ард иргэд аж төрдөг бөгөөд тэдгээрийн тавны нэг нь үндэстний цөөнх юм. Ши Жиньпин: Харилцан туслалцах үзлийг дээдлэн, үндэстний эв санааны нэгдлийн ухамсрыг гүнзгийрүүлж, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бататган, үндэстнүүд анар жимсний үр шиг байрилдаатай байж, эх орныхоо хил хязгаарыг хамгаалан, сайн сайхан амьдралыг цогцлоон байгуулахыг хүсэж байна гэжээ. Тэрээр онцлохдоо: Социализмын үнэ цэнийн гол ойлголт нь үндэстнүүдийн оюун санааны хамтын гэр орны хөгжлийн чиглэлийг хандлагыг тогтоож байдаг. Үндэстнүүдийн дунд энэ ухамсрыг дорвитой хэрэгжүүлж, цэцэрлэгийн хүүхдээс эхэлж энэ ажлыг гардан хийх хэрэгтэй. Үндэстний цөөнхийн соёлоос суралцаж, арга хэлбэрийг нь шинэчилж, интернет болон амьдралыг уялдуулж, үндэстнүүдийн ард түмний агуу их эх орон, Хятадын үндэстнүүд, Хятадын соёл, ХКН, Хятадын онцлогтой социализмыг танин мэдүүлж, үндэстнүүд хувь заяагаа хамтатган, сэтгэл зүрхээ холбосон оюун санааны бат бэх холбоос байгуулах хэрэгтэй гэжээ. 

Эдийн засгийн чансаатай хөгжлийг онцлов

Өвөр Монголын БХАТИХ-ын төлөөлөгч нийт 57 хүн бий. 5-нд ерөнхий нарийн бичгийн даргатай хамт засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцээд БХАТИХ-ын төлөөлөгч Фэн Юйжэн хэлэхдээ: 

Ерөнхий нарийн бичгийн дарга маань ӨМӨЗО-оос сонгогдсон БХАТИХ-ын төлөөлөгчийн хувиар өнөөдөр бидэнтэй хамт засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж, төрийн үйл хэргийн зөвшилцөв. Энэ нь ерөнхий нарийн бичгийн даргын Өвөр Монголын 23 сая үндэстний ард түмнийг анхааран халамжилж байгааг харуулж буй бөгөөд хил хязгаарын үндэстний цөөнхийн газар нутгийн хөгжилд анхаарал халамж тавьж буй харуулж байгаа юм. Бидэнд халуун дулаан санагдаж, урамшин зоригжиж байна. Бид эрхбиш үүрэг хариуцлагаа умарталгүйгээр, ажлаа сайн хийж, ерөнхий нарийн бичгийн даргын санааг амар байлгаж, ард түмнээ сэтгэл ханамжтай байлгах ёстой гэжээ. 


Их уншсан

холбоотой мэдээ