Хятадын барааны 80 гаруй хувьд олон улсын стандарт хэрэгжүүлж байна

2018-03-09 16:05:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын  барааны 80 гаруй хувьд олон улсын стандарт хэрэгжүүлж  байна

Синьхуа агентлагийн мэдээ: 9-нд, ХАУТЗЗ-ийн гишүүн,  Чанар, хорио цээрийн үндэсний ерөнхий газрын дарга Жи Шүпин: Хятадын барааны  чанар чансаа тасралтгүй дээшилж, олон улсын хүрээнд харилцаа холбоотой ажиллаж  буй салбарт үндэсний стандартын шалгуурт олон улсын стандартыг хэрэгжүүлж буй  хэмжээ 85.47 хувьд хүрсэн юм гэжээ.

2017 оны засгийн газрын ажлын тайланд “чанарыг  дээшлүүлэх өргөн хүрээтэй үйл ажиллагаа өрнүүлнэ” гэсэн бол энэ жилийн засгийн  газрын ажлын тайланд “чанарыг бүх талаар дээшлүүлэх үйл ажиллагаа өрнүүлнэ”  гэсэн юм. Жи Шүпин: Чанарыг бүх талаар дээшлүүлэх нь чансаатай хөгжлийн цаг  үеийн шаардлагад улам сайн нийцэх юм гэжээ.

Жи Шүпин: Хэмжил зүй, стандарт, нотолгоо, чанар, хорио  цээр зэргээс бүрдсэн чанар чансааны үндэсний дэд бүтцийн тоног төхөөрөмж бол  “дэлхийн чанар чансааны асуудлыг зохицуулах эцсийн хариулт юм”  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ