Хятад улс үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байгаа нь улсын засаглалыг улам сайн болгохын төлөө юм

2018-03-09 16:13:01
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган одоо  үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцэж байна. Сингапурын нэрт  Хятад судлаач, Сингапурын Улсын их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнгийн  захирал, профессор Жэн Юннянь, Хятад улс үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байгаа  нь өнөөгийн эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд зохицож, улсын засаглалыг улам сайн  болгохын төлөө юм хэмээн үзэж байна.  

Профессор Жэн Юннянь хэлэхдээ: Хууль болон өөрчлөлт  бол зөрчилтэй ухагдахуун юм. Энэ хоёрын хооронд тэнцвэр  байж л улс орныг улам  сайн засаглах болно гэжээ.  

Хууль, ялангуяа үндсэн хууль бол журамжуулах эцсийн  арга хэлбэр мөн. Дүрэм журам нь үндсэн хууль болж өөрчлөгдөх үед дээд хэмжээгээр  журамждаг. Дүрэмжиж журамжих гэдэг нь ямар нэгэн зүйлийн өөрчлөхгүйгээр тогтмол  хэв загварт оруулах явдал юм. Гэвч хэрэг дээрээ ийм байдаггүй. Бид нийгэм, эдийн  засгийн олон талд ихээхэн өөрчлөлт гарч буй цаг үед амьдарч байна. Энэ асуудлыг  хэрхэн шийдэх талаар ямар ч орон адилхан байдаг. Америкийн үндсэн хууль ч мөн  ялгаагүй, хэсэг хугацааны дараа түүнийг өөрчлөх шаардлага гардаг. Ингээд  өөрчлөлт оруулах төсөл боловсруулдаг. Хууль ерөөсөө үхмэл байж болохгүй, харин  амьдрах хүчтэй байх ёстой гэжээ.  

Жэн Юннянь хэлэхдээ: Улс орнууд үндсэн хуульдаа  өөрчлөлт оруулах төсөл боловсруулах нь хууль болон нийгмийн хөгжлийг зохицонгуй  байлгахын төлөө юм  гэжээ.
Хятадын нийгэм, эдийн засагт өөрчлөлт гарсан. Хэрэв  засаглах тогтолцоондоо өөрчлөлт хийхгүй бол хууль болон засаглал харилцан  холбоогүй болох юм. Ийм учраас миний бодлоор ерөнхийд нь үзвэл үндсэн хуульд  өөрчлөлт оруулах энэ төсөл нь өөрчлөгдөх, эс өөрчлөгдөхийн хооронд тэнцвэр  олохын төлөө юм. Үндсэн хуулийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үл зохицох хэсгийг  өөрчилж, зохицож буй хэсгийг нь цаашид үргэлжлүүлэх болно. Бид их өөрчлөлтийн  цаг үед амьдарч байгаа болохоор үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй юм гэжээ.  
Хуулийн дагуу улс орноо засах гэгч  нь хуулийн үндсэн дээр тогтолцооны байгуулалт хийхийг хэлнэ. Энэ нь Хятадын  хөгжлийн чиг болно. Хууль цааз нь дотоодын засаглал гэлгүй гадаад харилцаанд ч  хамгийн хүчтэй баталгаа болсон хэмээн профессор Жэн Юннянь үзсэн байна. Тэрээр  хэлэхдээ: Баримтлах хуультай болчихвол учир явдлыг шийдэхэд  хялбар болно. Эдийн засаг худалдаанд маргаан гарвал хүчээр биш, хуулиар шийдэх  ёстой. Иймээс  колончлогч, империалистууд түүнийг тоолгүй,  зэвсгээр асуудлыг зохицуулдаг юм. Даяаршил ч байг,  бүсчлэл ч байг, улс орнуудын харилцаа олширч байдаг. Иймээс хууль хэрэгтэй  болдог. Хүн хүний хоорондын харилцаа ч нэгэн адил байдаг. Нийгэмд ч гэсэн хүмүүс  хоорондоо харилцахгүй бол хууль ямар ч хэрэггүй болно. Гэвч харилцаа олшрох  тусам илүү их дүрэм журам шаардлагатай. Ийм дүрэм журам нь хууль юм. ХКН-ын XIX  их хурлаас хойш ХКН-ын төв хороо улс орноо бүх талаар хуулиар засах удирдах  хэсэг байгуулсан. Хуулийн засаглалын байгуулалт бол аливаа улс орны үндсэн  тогтолцооны цөм нь юм  гэжээ.

Профессор Жэн Юннянь цохон тэмдэглэхдээ: Хуулийн  засаглалын байгуулалт нь аливаа тогтолцооны цөм учир нийгмийн хөгжлийг  өөрчлөлтийг дагалдан үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зайлшгүй хэрэгтэй. Хуульд  өөрчлөлт засвар оруулах нь урт хугацааны үйл хэрэг бөгөөд төгсгөлгүй засаглалын  зам юм гэжээ. 
Хятад улс засаглалын тогтолцоогоо нийгмийн хөгжилд  нийцүүлэхийн төлөө үндсэн хуульд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан юм. Үндсэн  хуульд өөрчлөлт оруулж буй нь анхны тохиолдол биш, мөн эцсийн удаа ч биш юм.  Үндсэн хууль, хуулийн өөрчлөлтөд эцэс төгсгөл гэж үгүй, хэзээд нээлттэй байх  болно.  




 

Их уншсан

холбоотой мэдээ