Ши Жиньпин Трамптай утсаар ярьжээ

2018-03-10 09:50:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын дарга Ши  Жиньпин 9-нд урилгаар АНУ-ын ерөнхийлөгч  Доналд Трамптай утсаар ярьж, Солонгосын  хойгийн байдал, хоёр орны харилцааны  талаар саналаа гүнзгий солилцжээ.

Д.Трамп  хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн  асуудлаар сүүлийн үед идэвхтэй ахиц  гарлаа, БНАСАУ-ын тал идэвхтэй байр  суурь илэрхийлсэн байна. АНУ, БНАСАУ  дээд зиндааны уулзалт хийх нь талуудад  бүгд ашигтай юм, Солонгосын хойгийн  цөмийн асуудлыг энхийн аргаар зохицуулахыг  хүсэж байна. АНУ, БНАСАУ-тай яриа хэлцэл  хийх хэрэгтэй гэж Ши Жиньпин даргын  үзэлт зөв байсан юм. Хятадын Солонгосын  хойгийн асуудлаарх чухал үйлдлийг  Америкийн тал сайшааж байгаа бөгөөд  дээд хэмжээнд чухалчлан үзэж Хятадын  талтай хэлхээ холбоо зохицуулалтаа  нягтруулахад бэлэн байна гэжээ.

Ши  Жиньпин цохон тэмдэглэхдээ, Солонгосын  хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгож,  Солонгосын хойгийн энх тайван тогтвортой  байдлыг хамгаалахыг Хятадын тал  чармайсаар бөгөөд яриа хэлцэл зөвшилцлөөр  асуудлыг зохицуулахыг баримталсаар  ирсэн юм. Одоо Солонгосын хойгийн байдалд  идэвхтэй өөрчлөлт гарч байгаа нь  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй  бүс болгох үйл явцыг яриа хэлцлээр  зохицуулах зөв замд оруулахад ашигтай  бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн  холбогдох тогтоолын чиглэлтэй нийцэж  байна гэжээ. Ноён ерөнхийлөгчийн  Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн  аргаар зохицуулах гэсэн эрэл хүслийг  би сайшааж байна, АНУ, БНАСАУ түргэхэн  яриа хэлцэл хийж, идэвхтэй үр бүтээлд  хүрэхийг хүсэж байна гэжээ.

Хоёр  орны төрийн тэргүүн бас Хятад Америкийн  харилцааны талаар санал бодлоо солилцсон  байна. Ши Жиньпин хэлэхдээ, энэ он  гарснаас нааш, би ноён ерөнхийлөгчтэй  нягт хэлхээ холбоотой байж ирсэн байна,  хоёр талаараа хамгийн богино хугацаанд  хоёр орны олон салбарын яриа хэлцэл  хамтын ажиллагааг ахиулж, Хятад Америкийн  харилцааны эрүүл тогтвортой хөгжлийн  их талыг хамгаалахыг бид хүссэн байна.  Хоёр талаараа хамтаар чармайж, харилцан  хүндэтгэж, харилцан хөнгөлөлттэй  харилцан ашигтай үндсэн дээр хамтын  ажиллагаагаа эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө  хяналтдаа авч, Хятад Америкийн эдийн  засгийн хамтын ажиллагааны хамтаар  ашиг олохыг ахиулж, хоёр орны харилцааг  шинэ онд нэн их ахицтай болгохыг хүсэж  байна гэжээ.

Хятадын  “Хоёр чуулган” амжилттай болохыг Трамп  ерөөж, хоёр орны төрийн тэргүүн нягт  хэлхээ холбоотой байх нь Америк Хятадын  харилцааны хөгжилд маш чухал юм. Америк  Хятадын харилцаа, хоёр талын хамтын  ажиллагааг Америкийн тал дээд хэмжээнд  чухалчлан үзэж, Хятадын талтай хамтаар  чармайж, Америк Хятадын харилцааны  урагш хөгжихийг ахиулахад бэлэн байна  гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ