Ши Жиньпин Чун Еуй Юнтэй уулзав

2018-03-12 21:09:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 

Ши Жиньпин Чун Еуй Юнтэй уулзав

12-нд БНХАУ-ын  дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд БНСУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч,  үндэсний аюулгүй байдлын газрын дарга  Чун Еуй Юнтэй уулзав. 

  Ши Жиньпин:  Ерөнхийлөгч Мүн Жэ Ин чамайг тусгай элчээр томилж, чиний БНАСАУ-ыд айлчилсан  байдал болон Америкт хүрч БНАСАУ, Америкийн хэлэлцээг ахиулахад хийсэн ажлын  талаар Хятад улсад мэдээлж буйг сайшааж байна. Солонгосын хойгийн ойр хөрш  болсны хувьд Хятад улс Өмнөд Хойд Солонгос харилцаагаа сайжруулж, эвлэрэл нэгдэл  хамтын ажиллагааг ахиулан, БНАСАУ, Америкийн хэлэлцээ хийж, харилцан анхаарч буй  асуудлыг зөвшилцлөөр зохицуулахыг дэмжиж байна. Солонгосын хойгт цөмийн  зэвсэггүй байх, дайн үймээн гарахгүй байх нь Хятадын байнгын байр суурь юм.  Өдгөө Солонгосын хойгийн байдалд хурцадмал байдлыг намжаах хэлэлцээ хийх чухал  тохиол нүүрлэж байна. БНСУ-ын үүнд зориулсан хувь нэмрийг Хятад улс нааштай  үнэлж буй бөгөөд  БНСУ-ыг багтаасан Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт талуудын  ажлыг хийж, Хятадын санаачилж буй "хоёр замаар зэрэгцэн хөгжүүлэх" үзэл  баримтлалыг талуудын ашигтай зөвлөмжтэй нэгдүүлэн, Солонгосын хойгийн асуудлыг  улс төрийн аргаар зохицуулахад бэлэн байна. Түүнчлэн талууд тэвчээртэй байж, улс  төрийн оюун самбаагаа гаргаж,  хэлэлцээг сэргээх будлиантай үйл явц дахь олон  асуудал , хөндлөнгийн оролдлогыг сайтар зохицуулах ёстой. Хоёр Солонгосын  тэргүүний уулзалт болон БНАСАУ, Америкийн хэлэлцээ урагштай явагдаж, Солонгосын  хойг цөмийн зэвсэггүй байх, харилцаагаа сэргээх талаар бодитой ахиц хийхийг бид  хүсэн хүлээж байна. Талууд Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй байх болон энх  тайван тогтвортой байдлын үндсэн зорилтод анхаарал тавих юм бол Солонгосын  хойг эцэстээ урин дулаан хаврыг угтан ирэх болно гэв. 
Чун Еуй Юн,  өдгөө Солонгосын хойгийн байдалд идэвхтэй өөрчлөлт гарч буйд Хятад улс чухал  удирдах үүрэг гүйцэтгэсэн юм. Хятад улстай зохицуулалтаа эрчимжүүлж, Солонгосын  хойгийн байдлын намжих хандлагыг баталгаажуулан, энхийн арга барилаар Солонгосын  хойгийн цөмийн асуудлыг зохицуулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал,  хөгжил цэцэглэлтийг биелүүлэхэд БНСУ бэлэн байна гэв. 

Их уншсан

холбоотой мэдээ