Германы цахилгаан барааны аж үйлдвэр түүхийн дээд амжилт бүтээлээ

2018-03-13 09:49:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


ХОУР-гийн мэдээ: Германы цахилгаан барааны ажил төрлийн  нийгэмлэгийн саяхан нийтэлсэн мэдээгээр, Германы цахилгаан барааны аж үйлдвэрийн  салбарын 2017 оны эрхлэлтийн орлого 191 тэрбум 200 сая еврод хүрч, түүхэн рекорд  огтоожээ. Тус салбарын борлуулалтын хэмжээ 7.2 хувиар нэмэгджээ. Үүнд гадаад  дахь эрхлэлтийн орлого 8.8 хувьд буюу 99 тэрбум 700 сая еврод хүрч, дотоодын  эрхлэлтийн хэмжээ 5.3 хувь буюу 91 тэрбум 500 сая еврод хүрсэн бөгөөд энэ жилийн  эрхлэлтийн орлого 196 тэрбум еврод хүрэх боломжтой хэмээн төсөөлж байна.  

Үүний зэрэгцээ 2018 оны нэгдүгээр улиралд тус салбарын  үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэн 89 хувьд хүрч, дарагдсан захиалгын дундаж  хэмжээ үйлдвэрлэлийн 2.7 сараас 3.1 сар болж нэмэгджээ. Иймээс энэ салбарын аж  ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн хэмжээгээ оны эхээр улам  нэмэгдүүлжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ