2022 он гэхэд ОХУ хөдөө аж ахуйн цэвэр экспортлогч орон болно

2018-03-13 09:52:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин: 2022 он гэхэд ОХУ  хөдөө аж ахуйн цэвэр экспортлогч орон болохоор төлөвлөж байна хэмээн мэдэгджээ.  
Мөн өдөр Путин Оросын өмнөд нутгийн Краснодар хотод  болсон бүх Оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн форумын үеэр хэлэхдээ: 2000  онтой харьцуулбал, 2017 онд Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний  бүтээгдэхүүний экспортын хэмжээ 15 дахин нэмэгдсэн, 2022 он гэхэд

ОХУ-ны хөдөө  аж ахуйн экспортын хэмжээ импортоос давж, цэвэр экспортлогч орон болох төлөвтэй  байна гэжээ.

ОХУ-ын хөдөө аж ахуйн яамны бүртгэлээс үзвэл, 2017 онд  Оросын хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн 20 тэрбум гаруй ам.долларт  хүрчээ.  Ренчинсоо 

   

Их уншсан

холбоотой мэдээ