Балбад онгоцны осол гарчээ
2018-03-13 10:13:14
ХОУР-гийн мэдээ, 12-нд, Бангладешийн нийслэл Дакараас Балбыг зорьсон зорчигч тээврийн нисэх онгоц Балбын нийслэл Катмандугийн Трибхуван олон улсын нисэх буудалд газардахдаа гүйлтийн замаасаа гарч, осолджээ. Балбын хэвлэлийн мэдээнээс үзвэл, энэ ослын улмаас 49 хүн нас барж, 22 хүн бэртэж шархадсаны зарим нь шарх нь хүнд байгаа юм байна. Тус онгоцонд явсан нэг хятад иргэний талаар тодорхой мэдээлэл олоогүй байгаа ажээ.
Осолд орсон энэ онгоц Бангладешийн US-Bangla агаарын тээврийн компанийн BS-211 зорчигч тээврийн Бомбардер Даш 8 Q400 загварын, 78 суудалтай онгоц юм. Осолдох үед тус онгоцонд байсан нисэх багийн 4 хүн, 67 зорчигчийн 28 нь эмэгтэй, 2 нь хүүхэд байжээ.