Европын холбоо хориг арга хэмжээгээ сунгав

2018-03-13 15:25:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: Европын холбоо 12-нд нийтэлсэн мэдэгдэлдээ: Украйны асуудлаас болж ОХУ-д тавьсан хориг арга хэмжээгээ сунгаж, ОХУ-ын 150 хүн, 38 аж ахуйн нэгжүүдэд үргэлжлэн хориг тавих болно гэжээ.

Европын зөвлөл мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ: Европын холбооны ОХУ-ын хувь хүн, аж ахуйн нэгжид тавьсан хориг арга хэмжээ 3-р сарын 15-нд дуусна. Өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийсний үндсэн дээр уг хориг арга хэмээг хагас жилээр сунгаж, 9-р сарын 15-ныг хүртэл хүчинтэй болгоно гэжээ.

2014 оны 3-р сард Украйны зүүн бүсэд зэвсэгт хүчний мөргөлдөөн гарч, Европын холбоо “Украйны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн” гэх нэрээр ОХУ-ын 150 хүн, 38 аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авч, тэнийг Европын холбооны орнуудад зорчихыг хориглож, Европын холбооны орнуудад байгаа хөрөнгийг нь царцаажээ.

Их уншсан

холбоотой мэдээ