Сирийн хүмүүнлэгийн байдлыг намжаахын төлөө гаргасан НҮБ-ын хүчин чармайлтыг Хятадын тал сайшааж байна

2018-03-13 15:34:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд Хятадаас НҮБ-д суугаа  суурин төлөөлөгч Ма Жаошю: Сирийн холбогдох бүс нутгийн хүмүүнлэгийн байдлыг  намжаахын төлөө гаргасан НҮБ болон түүний ерөнхий нарийн бичгийн даргын хүчин  чармайлтыг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд НҮБ-ын 2401 тоот тогтоолыг үнэнхүү  хэрэгжүүлэхийг хүсэн хүлээж байна гэжээ.

Ма Жоашю мөн өдөр болсон Сирийн хүмүүнлэгийн асуудлаар  хийсэн НҮБ-ын ил шүүмжлэлд хэлэхдээ: Хятадын тал Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн  дэмжлэг үзүүлэхээр хичээсээр ирсэн. Өнгөрсөн сард Хятадын тал Олон улсын улаан  загалмай нийгэмлэгээр дамжуулан Сирийн орон гэргүй болсон хүмүүст ус, хүнсний  зүйл, эмнэлгийн үйлчилгээ, орон сууц зэрэг хэрэгцээтэй дэмжлэг туслалцаа  үзүүлсэн. Эгэл ард иргэдэд чиглэсэн аливаа хүчирхийлэл бол хүлээн зөвшөөрөхийн  аргагүй харгис үйлдэл юм. Иймэрхүү байдлыг цаашид үргэлжлүүлж болохгүй гэжээ.  

Тэрээр: Талууд хамтдаа хүчин чармайлт гаргаж, өөр  өөрсдийн нөлөөлөх хүчээ ашиглан, 2401 тоот тогтоолыг үнэнхүү хэрэгжүүлэхийг  уриалж байна. Хятадын тал үүний тулд цуцалтгүй хүчин чармайлт гаргах болно  гэжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ