АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байна

2018-03-13 15:37:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч  Сарах Мандерс: АНУ-ын ерөнхийлөгч, БНАСАУ-ын удирдагч Ким Чүн Ун нарын уулзалтыг  чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байна гэжээ.

Сандерс мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: АНУ-ын тал  БНАСАУ-ын талын урилгыг хүлээж авсан. Өдгөө АНУ-ын тал энэ уулзалтын талаар бүх  талын бэлтгэл хийж байна гэжээ. Гэвч тэрээр хэлэлцээ хэзээ хаана болох гэж  байгаа талаар яриагүй байна.  

Сандерс хэлэхдээ: АНУ-ын тал БНАСАУ өмнө нь өгсөн амлалтаа журамлан  сахихыг хүсэж байна. Хэрэв БНАСАУ-ын тал амлалтаа биелүүлбэл уулзалт товлосон  ёсоороо болно гэжээ. Өнгөрсөн долоо хоногт мөн БНАСАУ-ын тал амлалтаа биелүүлэх  бодит арга хэмжээ авах нь АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хэлэлцээний угтвар нөхцөл  юм хэмээн илэрхийлж байсан юм. 

Нигерид айлчилж буй АНУ-ын  төрийн нарийн бичгийн дарга Телерсон 12-нд хэлэхдээ: Хоёр орны дээд удирдагчийн  уулзалт дөнгөж сая эхэлж байна. Одоо АНУ-ын тал БНАСАУ-ын талаас тус хэлэлцээний  талаар ямар ч мэдээлэл аваагүй байна. Америкийн тал хүлээцтэй байж, байдлыг  чимээгүй ажиглах болно гэжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ