Онгоцны ослоор нас барсан хятад иргэнд эмгэнэл илэрхийлэв

2018-03-13 15:56:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 

Онгоцны  ослоор нас барсан хятад иргэнд эмгэнэл илэрхийлэв

 

ХОУР-гийн мэдээ: Орон нутгийн цагаар 3-р сарын 12-ны 14  цаг 20 минутын үед Бангладешийн нийслэл Дакараас Балбыг зорьсон зорчигч тээврийн  нисэх онгоц Балбын нийслэл Катмандугийн Трибхуван олон улсын нисэх буудалд  газардахдаа гүйлтийн замаасаа гарч, осолджээ. Энэ ослоор нэг хятад иргэн нас  барсан нь тодорхой боллоо.

Балбын ГХЯ-ны мэдээнээс үзвэл, энэ ослын улмаас 49 хүн  нас барж, 22 хүн шархадсаны заримынх нь биеийн байдал хүнд байгаа юм байна.  Осолд орсон энэ онгоц Бангладешийн US-Bangla агаарын  тээврийн компанийн BS-211 зорчигч тээврийн Бомбардер Даш 8 Q400 загварын, 78  суудалтай онгоц байжээ. Осолдох  үед тус онгоцонд байсан нисэх багийн 4 хүн, 67 зорчигчийн 28 нь эмэгтэй, 2 нь  хүүхэд байжээ. Тус онгоцонд явсан нэг хятад иргэн нас  барсан нь тодорхой болж, Балбын ГХЯ эмгэнэл илэрхийлсэн бөгөөд Хятадаас Балбад  суугаа элчин сайдын яам нас барсан иргэний албан байгууллага, ар гэрийнхэнд  мэдээ хүргэж, түүнийг нутаглуулах ажлыг яаравчлан хийж  байна.

Их уншсан

холбоотой мэдээ