Хятадын авилгатай тэмцэх ажил шинэ эринд орлоо

2018-03-13 16:17:28
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын авилгын эсрэг тэмцэх үндэсний анхны хууль   тогтоомж-"БНХАУ-ын Хяналт шалгалтын тухай хууль (төсөл)"-ийг өнөөдөр буюу 13-нд   XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын анхдугаар чуулганд дэвшүүлж, хянан   хэлэцүүлсэн байна. Энэ удаагийн АТИХ-аар хэлэлцсэн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт   оруулах төсөл, хянан шалгалтын тухай төсөлд Хятадын хяналт шалгалтын   байгууллагын эрх зүйн байдал, хариуцлага, хяналтын эрх мэдэл, журам, шалгуулж   буй хүний хууль ёсны эрх ашгийг баталгаажуулах зэрэг талаар хатуу тогтоол   гаргаснаас үзвэл БХАТИХ-аар батлуулах магадлал өндөр байна. Энэ нь Хятадын шинэ   эриний авилгатай тэмцэх ажилд хуулийн баталгаа өгөх болно гэжээ.
Өнгөрсөн   таван жилд, Хятадын авилгатай тэмцэх ажил дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн   хэдий ч авилгатай тэмцэх ажил ихээхэн сорилтод тулгараад байна. ХКН-ын намаа бүх   талаар чанд засаж, нам төрийн хяналтын системийг төгөлдөржүүлэх   тухай шаардлагатай харьцуулбал Хятад улс одоо хэрэгжүүлж буй хяналт шалгалтын   механизм тогтолцоонд дутагдалтай зүйл бас олон байна. 
Мөн өдөр XII   сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Ли Жяньгүө Хяналт шалгалтын   тухай хуулийн төслийн талаар танилцуулахдаа: "Хяналт   шалгалтын тухай хууль нь авилгатай тэмцэх үндэсний хууль тогтоомж бөгөөд хяналт   шалгалтын ажилд захирамжийн чанартай үндэс болох хууль юм. Хяналт шалгалтын   тухай хуулийг болорвсруулах, ХКН-ын төв хорооны үндэсний хяналт шалгалтын   тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай шийдвэрийг хэрэгжүүлэх, намын   санаачилгыг хуулийн үйл явцаар үндэсний хүсэл зорилго болгосон нь үндэсний   хяналт шалгалтын механизмыг төгөлдөржүүлэх, хууль тогтоомж,   өөрчлөлтийг хослуулах, хуулийн сэтгэлгээ, хуулийн арга хэлбэрээр авилгатай   тэмцэхэд чухал ач холбогдолтой юм."
Хяналт шалгалтын хуулийн төслийн   тогтоолын дагуу, хяналт шалгалтын комиссоос албан ажилтан хуулийн дагуу үүргээ   гүйцэтгэж, эрхээ шударгаар хэрэгжүүлж, төв голчоор засаглан ажиллаж, сахилга   батыг чанд сахин хэрэгжүүлж байгаа эсэхийг хянан шалгана. Албан тушаалтан   авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдож, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эрхээ   мэдлээ ашиглан бусдад давуу тал бий болгох зэрэг эрх мэдлээ ашиглан хууль   зөрчсөн, эрх мэдлээ ашиглан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгана. Хууль зөрчсөн   албан тушаалтанд захиргааны шийтгэл олгон, хариуцлага нэхэмжилнэ. Эрх мэдлээ   ашиглан гэмт хэрэг үйлдсэн байвал, шалгалтын үр дүнг прокурорт шилжүүлэн,   хуулийн дагуу байцаан, яллах гомдол мэдүүлнэ. Ли Жяньгүө   хэлэхдээ:  "Хятадад   намын байгууллага, АТИХ-ын байгууллага, засаг захиргааны байгууллага, УТЗЗ-ийн   байгууллага, хяналт шалгалтын байгууллага, шүүх байгууллага, прокурорын   байгууллага зэрэг нь бүгд Намын Төв Хорооны нэгдмэл удирдлагын дор олон нийтийн   төлөө эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Хятадын албан ажилтны 80 хувь, удирдах албан   тушаалтны 95 гаруй хувь нь ХКН-ын гишүүн юм. Иймээс намын дотоод дахь хяналт,   улсын хяналт шалгалт дээд хэмжээнд нэгдмэл байдаг. Мөн намын дотоод дахь хяналт,   улсын хяналт шалгалтын нэгдмэл байдлыг эрхбиш хэрэгжүүлсэн байхаар шийдвэрлэжээ.   Улсын хяналт шалгалтын тогтолцооны өөрчлөлтөөс өмнө, намын дотоод хяналт нэгэнт   бүх талыг хамарлаа. Харин засаг захиргааны хяналт шалгалтын хуулийн дагуу, засаг   захиргааны хяналт шалгалтад өртөх этгээд нь голдуу засаг захиргааны байгууллага,   түүний ажилтнууд юм. Үүнд олон нийтийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа бүх албан   тушаалтныг хамруулж чадаагүй юм. Хятадад намын удирдах албан тушаалтан нь намын   удирдлагын чухал зарчмыг баримталж, намын албан ажилтан, бусад албан ажилтны   авлигын үйл ажиллагааг эрхбиш шалган байцаах хэрэгтэй байдаг"   гэжээ. 
Хяналтын байгууллагын үүрэг хариуцлагаа үр ашигтай   биелүүлэхийг баталгаажуулахад зориулан, хяналтын хуулийн төсөлд: Хяналтын   байгууллагаас хяналт тавих этгээдийг хянах, шийтгэх 12 төрлийн эрхийг   хэрэгжүүлэх эрх олгожээ. Хяналтын хуулийн төсөлд: Хяналтын байгууллагад эрх   олгосны зэрэгцээ, эрхээ хэрхэн хэрэгжүүлэх, хяналтад байгаа этгээдийн хууль ёсны   эрх ашгийг хэрхэн хамгаалах зэрэг талаар хатуу тогтоол гаргасан   байна.

Хяналтын хуулийн төсөлд: Хяналтын   байгууллагаас мэдүүлэг, гэрч баримт авах ажилдаа заавал бүх үйл явцыг видео   бичлэгээр баримтжуулж, сүрдүүлэх, хөтлөн байцаах, хууран мэхлэх, эрүүдэн шүүх,   харааж загнах, гутаан доромжлох зэрэг элдэв зүйлээр зовоохыг эрс хориглоно.   Хяналтад байсан этгээд таслан шийдсэнийг хүлээж авахгүй бол тус шийдвэрийг   гаргасан хяналтын байгууллагад хандан, давтан шүүх өргөдөл гаргаж болно хэмээн   заажээ.

Хяналтын байгууллага ажил үүргийн талаарх   мэдээ мэдээллээ хуулийн дагуу нийгэм нийтэд ил байлгаж, ардчилсан хяналт,   нийгмийн хяналт, олон нийтийн хяналтад байх хэрэгтэй хэмээн хяналтын хуулийн   төсөлд заасан байна.

Хяналтын хуулийн төсөлд: Хяналтын   хороог ижил шатны АТИХ байгуулах бөгөөд мөн түүний хяналтыг хүлээх болно гэжээ.

 


 

Их уншсан

холбоотой мэдээ