Патенттай холбоотой 15.000 гаруй техникийн гэрээ байгуулав

2018-03-13 20:51:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

13-нд Бээжин  хотноо Хятадын үндэсний Оюуны өмчийн газрын дарга Шэнь Чан-Юй хэлэхдээ: Сүүлийн  жилүүдэд Хятад улс ухаалаг үйлдвэрлэл, био анагаах ухаан, шинэ үеийн мэдээлэл  холбооны технологи зэрэг оюуны өмчийн эрчтэй хөгжиж буй салбарыг хүчтэй  дэмжсэний үр дүнд өнөөгийн байдлаар эдгээр салбарын нэмэгдэл ашиг дотоодын нийт  бүтээгдэхүүний 12.4 хувийг эзлэх болсон гэжээ.  

Шэнь Чан-Юй XIII  сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы “сайд нарын сэтгүүлчидтэй уулзах  хонгил”-д сурвалжлагчийн асуултад хариулах үеэр хэлэхдээ: Бүтцийн өөрчлөлтийн  ахиц түргэсэхийн хэрээр аж ахуйн нэгжүүд оюуны өмч бүхий технологийг улам  чухалчлах болов. Өнгөрсөн жил Хятадад патентыг хамарсан 15000 гаруй техникийн  гэрээ байгуулсан. Худалдааны эргэлт нь 140 тэрбум юанийг давсан нь 2016 оны мөн  үеэс 10 хувиар нэмэгдсэн байна гэжээ.  

Тэрээр хэлэхдээ:  Өнгөрсөн 5 жилд Хятадын патентын хуультай холбоотой гэмт хэргийг 19 мянга  зохицуулж, жилийн дундаж өсөлт 40 хувьд хүрсэн байна  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ