Онгоцны осолд төрийн тэргүүн нар эмгэнэл илэрхийлэв

2018-03-14 09:54:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Синьхуа агентлагийн мэдээ: 3-р сарын 13-нд, Хятад улсын  дарга Ши Жиньпин, Бангладешийн ерөнхийлөгч Хамид, Балбын ерөнхийлөгч Бандари  нарт тус тус цахилгаан утас илгээж, Бангладешийн зорчигч тээврийн онгоц Балбад  осолдсон явдалд эмгэнэл илэрхийлжээ.

Ши Жиньпин эмгэнэлийн цахилгаандаа, зорчигч тээврийн  онгоц осолдож олон хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсныг сонслоо. Миний бие  Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс нас барсан хүмүүст эмгэнэл  илэрхийлж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уй гашууг нь хуваалцаж байна  гэжээ.

Мөн 13-нд, Хятадын ерөнхий сайд Ли Кэчян, Бангладешийн  ерөнхий сайд Хасина, Балбын ерөнхий сайд Оли нарт тус тус цахилгаан утас илгээж,  онгоцны осол гарсан явдалд эмгэнэл илэрхийлжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ