"Хугацаа нь хэтэрсэн эм бэлдмэлийг хураах холбоо" байгуулагдав

2018-03-14 10:16:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Хугацаа нь хэтэрсэн эм бэлдмэлийг хураах холбоо" байгуулагдав

13-нд Бээжинд Хятадын анхны "Гэр бүлийн хугацаа нь хэтэрсэн эм бэлдмэлийг хураах нэгдсэн холбоо" байгуулагдаж, технологийн хүчин чадлаар хүрээлэн буй орчны хамгаалалт, олон нийтийн ашиг сонирхлыг идэвхжүүлж, хугацаа нь хэтэрсэн эм бэлдмэлийг үр ашигтай шийдвэрлэх болжээ.

"Хугацаа нь хэтэрсэн эм бэлдмэлийг хураах холбоо" байгуулагдав


"Хятадын гэр бүлийн хугацаа нь хэтэрсэн эм бэлдмэлийг хураах цагаан ном"-оос үзвэл, Хятадын гэр бүлүүдийн бараг 78.6 хувьд нь эмийн хайрцаг байдаг. Түүнд эм бэлдмэлийн 30-40 хувь нь хугацаа хэтрээд 3-аас дээш жил болсон байдаг. Гэвч гэр бүлүүдийн 80 гаруй хувь нь эмийн хайрцагаа тогтмол хугацаагаар цэвэрлэх зуршилгүй болохоор, бүх Хятадын хэмжээнд жил тутам хугацаа нь хэтэрсэн 15 мянган тонн эм бэлдмэл бий болдог. 

Өнөөгийн байдлаар, гэр бүлүүдийн хугацаа нь хэтэрсэн эм бэлдмэлийг "Эрсдэлтэй хаягдлын үндэсний жагсаалт"-д оруулснаар, хүрээлэн буй орчныг бохирдуулах чухал эх үүсвэрийн нэг гэгдэх болов. Хугацаа хэтэрсэн эм бэлдмэлийг үр ашигтай шийдвэрлээгүйн улмаас хууль бус наймаачин, хууль бус эмчилгээний байгууллага хураан авахад хүрвэл, нийгэмд төсөөлөшгүй ноцтой үр дагавар авчрах болно.

Эх сурвалжид тэмдэглэснээр, "Бүх Хятадын гэр бүлийн хугацаа нь хэтэрсэн эм бэлдмэлийг хураах нэгдсэн холбоо"-ноос хангасан цахим хуудсанд хандвал, буухиа илгээмжийн ажилтан хөлс мөнгө авалгүйгээр, гэрээс чинь хугацаа нь хэтэрсэн эм бэлдмэлийг хүлээн авах болно.
 

Их уншсан

холбоотой мэдээ