Трамп төрийн нарийн бичгийн даргаа солино хэмээн зарлав

2018-03-14 10:16:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синтхуа агентлагийн мэдээ: 13-нд,  АНУ-ын ерөнхийлөгч Трамп одоогийн төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг  хариуцаж буй Рекс Тиллерсоныг халж, одоогийн тагнуулын ерөнхий газрын дарга Майк  Помпеог төрийн нарийн бичгийн даргаар томилно хэмээн зарлав. 

Мөн өглөө Трамп цахим хуудсаараа  энэ мэдэгдлийг нийтэлсэн юм.

Трамп цагаан ордонд нийтэлсэн мэдэгдэлдээ: Өнгөрсөн нэг жилийн  хугацаанд Майк Помпеог маш сайн ойлгож таньсан юм. Түүнийг одоогийн зангилаа цэг  гэж үзэж байгаа төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хаших хамгийн  тохиромжтой хүн гэж үзэж байна.  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох  асуудлыг ахиулахыг Майк Помпеос хүсэж байна. Майк Помпеогийн өнгөрсөн нэг жил  гаргасан хувь нэмэрт талархал илэрхийлж байна гэжээ.
Майк Помпео мэдэгдэлдээ Трампын  нэр дэвшүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрээр, хэрэв нэр дэвшүүлсэн нь  батлагдвал төрийн департментаа удирдан Трампын гадаад бодлогыг хэрэгжүүлнэ  гэжээ.

Сенат санал оруулж баталбал Майк Помпео төрийн нарийн бичгийн  даргын албан тушаалыг авах эрхтэй болох юм. 


Далайнтуяа

Их уншсан

холбоотой мэдээ