Түвд хэлний “Юньзан” хайлтын системийг 300 сая хүн ашиглаж байна

2018-03-14 10:25:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сурвалжлагч Хөхнуур мужийн Хайнаний Түвдийн өөртөө  засах жөүгийн Түвд хэл, бичгийн комиссын албанаас мэдээлснээр, тус албаны  хариуцан гүйцэтгэж буй дэлхийн хэмжээн дэх Түвд хэлний хайлтын систем  “Юньзан”-ыг ашигласан хүн давхацсан тоогоор 300 гаруй саяд хүрч, өдөрт дунджаар  давхацсан тоогоор 3 сая орчим хүн ашиглаж байна.
"Юньзан” гэдэг нь түвд хэлээр авиачилж орчуулсан үг. Энэ үг хоёр  агуулгатай, нэг нь “багш” гэсэн утгаар асууж лавлахад хариу өгдөг. Нөгөө нь дан  үг, “бүхнийг хурааж авах” гэсэн утгатай.“Юньзан” хайлтын системийг 2013 оны 4-р  сард байгуулж, 2016 оны 8-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.  
"Юньзан” хайлтын системийн албаны хүн Цайлүө танилцуулахдаа,  “Юньзан” хайлтын системд, мэдээ, веб хуудас, видео, хөгжим, зураг хайх,  мөн Түвдийн нэвтэрхий толь бичиг, Түвдийн номын сан, Түвд мэдлэг зэрэг төслийг  хамрах бөгөөд системийн мэдээллийн санд Түвдийн түүх, уран зохиол, шашин,  анагаах ухаан, байгаль орчин, олон төрлийн толь бичиг зэрэг 38 төрлийн материалыг бичиж оруулсан гэжээ.  

Одоогоор хэрэглэж буй “Юньзан” хайлтын системийг Хятадын  дотоодын интернет хэрэглэгчдээс Хөхнуур, Түвд, Ганьсү, Юаньнань зэрэг муж бүс  илүү ашиглаж байгаа бол гадаадын интернет хэрэглэгчдээс Америк, Швейцарь, Франц,  Канад, Бельги, Их Британи, Бутан зэрэг 70 гаруй улс орон, бүс нутаг ашиглаж  байна гэж Цайлүө танилцуулжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ