Ирак химийн бүх зэвсгээ устгасанд баяр хүргэв

2018-03-14 10:35:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ирак химийн  бүх зэвсгээ устгасанд баяр хүргэв

Синьхуа агентлагийн мэдээ: 3-р сарын 13-нд, Голландын  Гаагад төвтэй Химийн зэвсгийг хориглох байгууллага албан мэдээ нийтэлж, Химийн  зэвсгийг хориглох байгууллагын ерөнхий захирал Юзүмцү Ирак улс химийн бүх  зэвсгээ устгасанд баяр хүргэжээ.

Мөн өдөр, Химийн зэвсгийг хориглох байгууллагын ерөнхий  захирал Юзүмцү айлчлан ирсэн Иракийн засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авах  үедээ: Миний бие энэ амжилтыг сайшааж байна. Химийн зэвсгийг хориглох конвенцод  заасан үүрэг хариуцлагаа биелүүлэхийн төлөө аюултай химийн зэвсгийг бүх талаар  устгахад, Иракийн засгийн газар маш их хичээл зүтгэл гаргалаа. Үүнд баяр хүргэж  байна гэж хэлснийг албан мэдээнд тэмдэглэжээ.

Албан мэдээнд, Ирак улс 2009 оны 3-р сард өөрийн нутагт  байсан химийн зэвсгийн хоёр агуулахын талаар мэдүүлэг өгсөн. Аюулгүйн баталгааг  хангах зэрэг асуудлыг шийдэж чадаагүйн улмаас устгаж чадаагүй байлаа. Эдгээр  асуудлыг зохицуулж, 2017 оноос устгаж эхэлсэн юм гэжээ.
 
Албан мэдээнд,  Иракийн нутагт байсан химийн зэвсгийн 4 үйлдвэрийг устгалаа. Химийн зэвсэг  үйлдвэрлэхэд хэрэглэж байсан нэг үйлдвэрийг өөрчлөн “Химийн зэвсгийг хориглох  конвенц”-ын дагуу бусад хэрэглээнд ашиглахаар болов. Үүнийг химийн зэвсгийг  хориглох байгууллага ирж шалгах юм  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ