Монгол улсын судлаач, мэргэжилтнүүд "Хоёр чуулган"-д анхаарал хандуулж байна

2018-03-15 18:40:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс өөрчлөлт нээлттэй байх бодлого хэрэгжүүлсний 40 жилийн  ойн үеэр, Хятадын “хоёр чуулган” дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж байна.  Сүүлийн өдрүүдэд, Монголын судлаач, мэргэжилтнүүд манай радиод ярилцлага  өгөхдөө: Хятадад болж буй “хоёр чуулган”-ны талаар тус тусын үзэл бодлоо  илэрхийлсэн байна. Энэ оны “хоёр чуулган”-аар Хятад улс дэлхий нийтэд хүчирхэг  гүрний агуу их зорилтоо цаашид хэрэгжүүлж буйг харуулсан төдийгүй Хятад улс  дэлхийн хөгжилд асар их хувь нэмэр оруулж буйг харууллаа  гэжээ.    

Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Монгол  улсын их сургуулийн Күнзийн Институтийн Монголын талын захирал профессор  М.Чимэдцэеэ бол Монгол улсын нэртэй Хятад судлаач эрдэмтэн, орчуулагч юм.  

Монгол улсын судлаач,  мэргэжилтнүүд "Хоёр чуулган"-д анхаарал хандуулж байна

М.Чимэдцэеэ Хятадын "ядуурлыг бууруулах" бодлогын талаар үзэл бодлоо  илэрхийллээ. Тэрээр: Жил бүрийн  3-р сард эхэн, дунд үеэр дэлхий нийтийн анхаарал Хятад улсын зүг ханддаг. Учир  нь, энэ хугацаанд БНХАУ-д хоёр их хурал хуралддаг юм. Дэлхийн хамтын нийгэмлэг,  дэлхийн улс төрчид, Хятад судлаачид, улс төр судлаачид үүнийг анхааран судалдаг  уламжлал байна. Энэ жилийн хурлаар, миний ойлгосноор БНХАУ-ын энэ жилийн хоёр  чуулган онцлог үед болж байна. Юуны өмнө, өнгөрсөн жил Хятадын коммунист намын  XIX их хурал хуралдаж, олон түүхэн чухал шийдвэр гаргасан. Тухайлбал, Ши  Жиньпиний шинэ эрэний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг анх удаа  тунхаглав. Бас одоо дундаж чинээлэг нийгмийн иж бүрэн цогцоолон бүтээн байгуулах  тухай, социалист орчин үеийн шинэ улсыг бүтээн байгуулах тухай, Хятадын олон  үндэстний сэргэн мандалтлыг хэрэгжүүлэх буюу Хятадын мөрөөдлийг биелүүлэх тухай  олон чухал түүхэн шийдвэр гаргасан. Тэгэхээр миний ойлгосноор, энэ удаагийн хоёр  хурлаар ХКН-ын XIX их хурлаар дэвшүүлсэн түүхэн томоохон  зорилтуудыг дахин нэг удаа хэлэлцэж, баталж, БХАТИХ-аар,  УТЗЗ-ын чуулганаар улам гүнзгийрүүлэн хэлэлцэж, улам чухал, түүхэн шийдвэрүүд  гаргана гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас дэлхий нийт Хятад улсын зүг,  Бээжингийн зүг анхаарал хандуулж байна.
Чимэдцэеэ Хятадын ядуурлыг  бууруулах бодлогын талаар санал бодлоо илэрхийлсэн байна. Тэрээр: Хятад улс  хөдөө орон нутгаа сэргээн мандуулах стратеги хэрэгжүүлж, тариачдынхаа үндсэн  ашиг сонирхолтой холбоотой асуудлыг шийдвэрлэн, ард иргэддээ амар тайван байдал,  үр өгөөжөө өгч байна. Өнгөрсөн таван жилд, Хятад улс 68 сая иргэнээ ядуурлаас  ангижруулж, ядуурлыг 3.1 хувиар бууруулж чадсан. Харин энэ оны засгийн газрын  ажлын илтгэлд Хятад улс анх удаа хот сууринд бүртгэлтэй ажилгүйдлийн түвшинг  бичиж оруулсан бөгөөд 5.5 хувьд хүргэх зорилт тавин ажиллах нь алс хэтийн чухал  ач холбогдолтой юм гэжээ.

Монгол улсын судлаач,  мэргэжилтнүүд "Хоёр чуулган"-д анхаарал хандуулж байна

МУ-ын “Тэмүүжин хүнс” ХХК-ийн ерөнхий захирал  Х.Баатархүү Бээжин хот дахь Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийг санхүү, эдийн  засгийн мэргэжлээр төгсөж, одоо олон улсын хөрөнгө оруулалт, газар тариалангийн  чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа эрхэлж байна. Хятадын тухай сайн мэддэг  тэрээр энэ жилийн "хоёр чуулган"-ы үеэр Хятадын Сангийн яамны сайд, Төв банкны  захирал зэрэг албаны хүмүүс санхүү, зах зээлийн салбарыг илүү чөлөөтэй болгох  тухай эерэг дохио өгснийг анхаарсан байна. Цаашид Монгол улсын санхүүгийн  байгууллага нэгжүүд Хятадын зах зээлд нэвтрэх боломж ихтэй боллоо хэмээн тэр  үзэж байна. Баатархүү Хятадын технологийн шинэчлэлд ихээхэн анхаарал хандуулдаг  тухайгаа ярьлаа. Тэрээр: Хятад улсын технологи асар хурдтай хөгжиж, хөгжсөн  орнуудаас дутахааргүй болсон. Технологи, инновацын салбарт Монгол улс Хятадын  амжилттай туршлагаас суралцах ёстой. Цаашид Монгол, Хятадын технологийн салбарт  хамтран ажиллах орон зайн маш их байна гэжээ.

"ХКН-ын XIX их хурлын дараа болох анхны хурлын үеэр, Хятадын нам  төрөөс тавьж буй эдийн засгийн хөгжлийн цаашдын хөгжлийн явц дахь анхаарал татаж  байгаа улс төр эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан, гадаад харилцаа зэрэг  сэдвээс, миний хувьд Ши Жиньпин даргын тавьж буй, Хятадын нам төрийн удирдагчдын  тавьж байгаа нэлээд чухал зүйл бол шинжлэх ухаан инновац юм. Шинжлэх ухаан  инновацын хөгжлийн туршлага, түүнийг хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, цаашдын  хандлагын талаар би их чухалчилж, Монгол улс үүнээс суралцхуйц зүйл зөндөө байна  гэж үзэж байна."

Х.Баатархүү Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “нэг бүс нэг зам"  санаачилгыг онцлон дурдлаа. 2017 онд, “нэг бүс нэг зам” дагуу 20 орны залуус  Хятадын “шинэ 4 нээлт" буюу хурдны төмөр зам, гар утсаар тооцоо хийх, түрээсийн  дугуй, цахим худалдааг шалгаруулсан юм. Хятадын “шинэ эриний 4 нээлт” хятад  хүмүүсийн амьдралд төдийгүй бүх дэлхийд гүнзгий өөрчлөлт гаргаж, чухал нөлөө  үзүүлж байгаа юм. Монгол улс “нэг бүс нэг зам” дагуу орны хувиар хөгжлийн  боломжийг бүрэн ашиглаж, өөрийн орны дэд бүтцийг сайжруулан, Хятадын “нэг бүс  нэг зам” санаачилга, Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг холбоход бат бэх суурь  тавих ёстой гэжээ.

"Өөрөө Хятадад байнга зорчдог хүний  хувиар энэ дөрвийг байнга хэрэглэдэг. Маш хялбар, маш товчхон ийм сайн зүйл. Үүн  дотроос Монгол улсад жишээ нь цахим худалдааг хэрэглэвэл улам хөгжүүлж болох юм.  Хятад, Монгол хоёр орны хооронд маш олон зүйлийг интернет худалдаагаар дамжуулан  хийх боломжтой юм."

 

Их уншсан

холбоотой мэдээ