Олон нийтийг хамарсан хүүхдийн цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ

2018-03-16 17:33:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд,   Хятадын Боловсролын сайд Чэнь Баошэн XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар   чуулганы хэвлэлийн бага хуралд: Хятад улс цаашид дорвитой арга хэмжээ авч,   сургуулийн өмнөх боловсролын асуудлыг сайтар шийдэж, 2020 он гэхэд стандарт   хангасан хүүхдийн цэцэрлэгийн тоог нийт хүүхдийн цэцэрлэгийн 80 хувь, элсэлтийг   85 хувьд хүргэх болно гэжээ.
Чэнь Баошэн: Өнгөрсөн таван жилд, Хятад   улсын сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний чадавх ихээхэн сайжирч, хүүхдийн   цэцэрлэгийн тоо 255 мянгад хүрч, сургуулийн насны хүүхдүүдийн цэцэрлэгт   бүртгүүлсэн хэмжээ 79.6 хувьд хүрч, сургуулийн өмнөх боловсролд оруулсан хөрөнгө   оруулалт ч ихээр нэмэгдсэн. Гэсэн хэдий ч Хятадын сургуулийн өмнөх боловсрол   ихээхэн сорилттой тулгарч байна. Одоо оршиж буй асуудал бол одоогийн олон   хүүхдийн цэцэрлэгийн дотор өргөтгөсөн хүүхдийн цэцэрлэгийн тоо хүрэлцэхгүй   байна. Энэ асуудлаас салах хэрэгтэй. Санхүүгийн баталгаа, зардлаа хуваарилах механизм хэрэгжээгүй   байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Цэцэрлэгийн багш нарын тоо хүрэлцэхгүй,   мэргэжлийн түвшин доогуур байгаа асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Цэцэрлэгийн   сургалтын явцад менежмент, аюулгүй байдлыг хангахгүй байгаа асуудал ч бий.   Хамгийн чухал нь хүмүүс хүүхдийн боловсролын талаар үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэй   байгаа юм. Эдгээр асуудлыг бид шат дараатай шийдвэрлэх хэрэгтэй   гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ