​​​​​​​МОНГОЛ УЛСЫН ОЮУТАН, СУРАГЧДЫН ДУНД ХОЁР ДАХЬ УДААГИЙН ХАНЗНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОВ

2018-03-17 16:32:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

МОНГОЛ УЛСЫН ОЮУТАН, СУРАГЧДЫН ДУНД ХОЁР ДАХЬ УДААГИЙН ХАНЗНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОВ

 2018 оны 3 дугаар сарын 16-нд   Улаанбаатар хотноо Хятад хэл, соёлыг шимтэн суралцагсдын хятад хэлний сонирхлыг   дэмжих зорилгоор Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, Улаанбаатарын Их   Сургуулийн Хятадын соёлын тэнхим, Күнзийн тэнхимээс Монгол улсын оюутан,   сурагчдын дунд хоёр дахь удаагийн ханзны тэмцээнийг зохион явуулсан   байна.

МОНГОЛ УЛСЫН ОЮУТАН, СУРАГЧДЫН ДУНД ХОЁР ДАХЬ УДААГИЙН ХАНЗНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОВ


Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн орлогч дарга Хасбагана,   Монгол улсын Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Монгол Улсын Их   Сургуулийн Күнзийн институтын Хятадын талын захирал Жү Жюньли, Хятадын сайн   дурын багш нарын хариуцлатан Улаангэрэл, Улаанбаатарын Их Сургуулийн дэд захирал   С.Цолмон зэрэг их дээд сургуулийн удирдлага, оюутан сурагчдын эцэг эхчүүдийн   төлөөлөл нийт 100 гаруй хүн тус арга хэмжээнд оролцсон бөгөөд Монголын Улсын Их   Сургууль, Улаанбаатарын Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Их Засаг Их   Сургууль, Монгол Хятадын "Найрамдал" бүрэн дунд сургууль, "Ертөнц" бүрэн дунд   сургууль,“Хишиг” бүрэн дунд сургууль, "Мөрөөдөл” бүрэн дунд сургууль зэрэг 9   сургуулийн 30 гаруй оюутан, сурагч тус тэмцээнд оролцлоо.

МОНГОЛ УЛСЫН ОЮУТАН, СУРАГЧДЫН ДУНД ХОЁР ДАХЬ УДААГИЙН ХАНЗНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОВ


Тэмцээний дүнд   их дээд сургуулиудаас "Отгонтэнгэр" Их Сургууль, дунд сургуулиудаас "Мөрөөдөл"   бүрэн дунд сургууль А зэрэглэлийн багийн тэмцээнд тус тус түрүүлж, Монгол Улсын   Их Сургууль, "Хишиг" бүрэн дунд сургууль Б зэрэглэлийн багийн тэмцээнд тус тус   түрүүлжээ.

МОНГОЛ УЛСЫН ОЮУТАН, СУРАГЧДЫН ДУНД ХОЁР ДАХЬ УДААГИЙН ХАНЗНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОВ

МОНГОЛ УЛСЫН ОЮУТАН, СУРАГЧДЫН ДУНД ХОЁР ДАХЬ УДААГИЙН ХАНЗНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОВ


Тус арга хэмжээний үеэр, хятад багш болон Улаанбаатарын Их   Сургуулийн оюутан сурагчид Үшү, Тайжигийн үзүүлбэр тоглолт хийж хурсан олныг   баясгасан юм.

Зохион байгуулагч талын таницуулснаар, А зэрэглэлийн багийн   тэмцээн нь анхан шатных, оролцогч нь HSK шалгалтын 4 дүгээр зэрэглэлээс дооших   хэмжээний 1200 ханзыг, Б зэрэглэлийн тэмцээн нь дээд зэрэглэлийх, оролцогч нь   HSК шалгалтын 6 дугаар зэрэглэлээс дооших хэмжээний 5000 ханзыг сонсож бичих   чадвартай байх шаардлагатай тул, энэ нь монгол хүүхэд залуусын хувьд хүндхэн   сорилт болсон байна. 


/ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар   мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ