Гадаад харилцааны замаар зохицуулна

2018-03-20 12:05:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гадаад харилцааны замаар зохицуулна

19-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэлэхдээ: ОХУ бүх зөрчил маргаанаа улс төр, гадаад харилцааны зам сувгаар дамжин зохицуулахаар хичээнэ гэжээ.

Гадаад харилцааны замаар зохицуулна


Путин: ОХУ үргэлжлэн батлан хамгаалах чадавхаа эрчимжүүлэхийг чухалчилна. Гэвч цэрэг дайны өрсөлдөөнд оролцох санаагүй. 2018-2019 онд ОХУ цэрэг дайны зардлаа хорогдуулахаар төлөвлөж байна. Гэвч ингэснээр ОХУ-ын батлан хамгаалах чадавхыг буурахгүй юм гэжээ.

Гадаад харилцааны замаар зохицуулна


Тэрээр: Ирээдүйд ОХУ-ын засгийн газар гол анхаарлаа дотоодын асуудлаа зохицуулахад тавина. Эн тэргүүнд эдийн засгийн өсөлтийн хурдыг баталгаажуулж, шинэ эдийн засгийг хөгжүүлж, эрүүлийг хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан, суурь бүтээн байгуулалт зэрэгтэй холбоотой бодит асуудлыг зохицуулж, үүний үндсэн дээр иргэдийн аз жаргалын түвшнийг дээшлүүлнэ гэжээ.

18-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн 7 дахь сонгууль болов. 19-нд ОХУ-ын Сонгуулийн төв хорооноос нийтэлсэн сонгогчдын саналын 99.84 хувийг бүртгэсний дүнд, Путин 76.66 хувийн санал авч, энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт үнэмлэхүй байгуулсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ