Хятад улс цаашид илүү нээлттэй байх болно

2018-03-20 12:27:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс цаашид илүү нээлттэй байх болно

20-нд Бээжин хотноо, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли   Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзахдаа: Хятад улсын сүүлийн 40 жилийн   эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилт бол нээлттэй байх бодлоготой салшгүй   холбоотой юм. Хятадын ард иргэд үүнээс их үр шим хүртсэн. Нээлттэй байх нь   Хятадын үндсэн бодлого бөгөөд Хятад улс цаашид чөлөөт худалдааг хамгаалан,   нээлтийн хаалгаа илүү томоор нээх болно гэжээ.
Ли Кэчян: Хятад улс илүү   нээлттэй байж, импортын барааны татварын хэмжээг бууруулна. Зах зээлийн   борлуулалт ихтэй бүтээгдэхүүн, ялангуяа иргэд, өвчтнүүдэд хэрэгтэй хорт хавдраас   сэргийлэн засах эм бэлдмэлээс авах татварын хэмжээг ихээр бууруулж, улмаар   татваргүй болгоно. Хятад улс үйлчилгээний салбарт хөнгөлөлттэй бодлого   хэрэгжүүлэн, ахмадуудын асрамж, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, санхүү зэрэг   салбарт илүү хөнгөлөлт үзүүлэн, зарим хувьцаа эзэмших харьцлын хязгаарлалтыг   хөнгөлөн, цаашлаад цуцлах болно. Хятад улс үйлдвэрлэлийн салбарыг бүрэн чөлөөлж,   технологийг хүчээр шилжүүлэхийг зөвшөөрөхгүй байж, оюуны өмчийг хамгаалах болно.   Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтын механизмд үргэлжлэн зохицуулалт хийх болно. 
Хятадын   засгийн газрын хүчин чармайлт гаргах зорилго нь 1.3 тэрбум хүн амтай зах зээлийг   гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн шударгаар өрсөлдөх зах зээл болгож, Хятадын   хэрэглэгчдийг илүү их сонголттой болгож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэчлэн,   чанарын баталгаатай болгон хөгжүүлэх явдал юм гэж Ли Кэчян   онцлов.
 

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ