Их Британи Европын холбооноос гарах шилжилтийн хугацааны асуудлаар тохиролцоонд хүрэв

2018-03-20 13:07:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Их  Британи Европын холбооноос гарах шилжилтийн хугацааны асуудлаар тохиролцоонд  хүрэв

19-нд, Их Британи улс Европын холбооноос гарах  шилжилтийн хугацааны асуудлаар Их Британи, Европын холбоо хоёр тал тохиролцоонд  хүрч, хоёр тал энэ бол “зангилаа” алхам мөн хэмээн үзжээ. Үүнээс гадна, Их  Британи улс Европын холбооноос гарах тухай төслийн ихэнх агуулгын талаар хоёр  тал тохиролцоонд хүрсэн хэдий ч Ирландын хилийн заагийн асуудлаар хэлэлцээ хийх  шаардлагатай байгаа юм байна.

Европын холбоо, Их Британи 3-р сарын 16-19-нд,  Брюссельд, Их Британи улс Европын холбооноос гарах тухай шинэ ээлжийн хэлэлцээг  эхлүүлсэн юм. Хэлэлцээ дууссаны дараа, Их Британи улс Европын холбооноос гарах  тухай хэлэлцээний Европын холбооны ерөнхий төлөөлөгч Мичел Барниел, Их Британийн  талын тусгай элч Девид Девис нар хамтдаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж,  Их Британи улс Европын холбооноос гарах шилжилтийн хугацааны асуудлаар хоёр тал  тохиролцоонд хүрснийг зарласан юм.


Их уншсан

холбоотой мэдээ