Ажлын байраар хангах асуудалд сэтгэл тавьж, хичээн ажиллах хэрэгтэй

2018-03-20 14:15:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

20-нд Бээжин хотноо Хятадын Төрийн  зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ: Ямар ч гэр бүлд ажил хөдөлмөр эрхлэх  нь хамгаас чухал асуудал байдаг. Иймээс бүх шат давхаргын захиргаа, албан  тушаалтнууд энэ асуудлыг чухалчлан үзэж, ажлын байраар хангах асуудлыг анхаарч,  хичээн ажиллах хэрэгтэй. Энэ жилийн засгийн газрын ажлын тайланд хот суурингийн  ажилгүйдлийн бүртгэлийг анх удаа зорилго болгон дэвшүүлсэн нь хот хөдөө тосгоны  ажил олголтын байдлыг улам сайн ойлгохын төлөө юм гэжээ.  

Ли Кэчян: Энэ жил хот суурингийн  шинээр нэмэгдсэн ажиллах хүч 15-16 сая хүрч, наанадаж 11 сая хүнийг ажлын  байраар хангах төлөвлөгөө гаргаж, 13 сая ажлын байр бий болгохоор хичээх болно.  Энэ жил наад зах нь 3-4 сая тариачин хөдөлмөр эрхэлнэ. Бид хот суурин бараадаж  хөдөлмөр эрхэлж бауй тариачдыг тогтвортой ажлын байраар хангахаар хичээн зүтгэх  болно. Энэ жил их дээд сургуулийн төгсөгчдийн тоо 8 сая 200 мянгад хүрсэн нь  шинэ дээд үзүүлэлт бөгөөд мөн тусгай мэргэжлийн дунд сургуулийн 5 сая гаруй  төгсөгч, цэргээс халагдсан 1 сая орчим залуус ажлын байранд гарах тул бид ажлын  байраар хангах ахицаа илүү эрчтэй хөгжүүлж, шинэ хөдөлгөх хүчийг эрэлхийлэх  хэрэгтэй юм гэжээ. 

   Д


Их уншсан

холбоотой мэдээ